УБ -12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Авдар”-аа нээ: Гэнэтийн бэлэг бидэнд яагаад догдлол төрүүлдэг вэ?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Авдар”-аа нээ: Гэнэтийн бэлэг бидэнд яагаад догдлол төрүүлдэг вэ?

“Авдар”-аа нээ: Гэнэтийн бэлэг бидэнд яагаад догдлол төрүүлдэг вэ?

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.11.27 · 2 унших

Төрсөн өдрийн бэлгээ задлах, дотор нь юу байгааг мэдэхгүй хайрцгийг нь нээх, гэнэтийн бэлэг авах мөчид хүний сэтгэл өөрийн эрхгүй догдолдог шүү дээ. Бэлэг дотор юу байгаа бол хэмээн таамаглах, олон хувилбар төсөөлөх, улмаар нээж харах тэр богинохон агшин хүртэл онцгой таашаал мэдрүүлдэг байна. Бидний догдлон хүлээдэг зүйл нь бэлэг өөрөө байхын зэрэгцээ түүнийг нээх хүртэлх хүлээлт, үйл явц байдаг аж.

Хэрэглэгчдэд чухам энэ сонирхолтой хүлээлт, догдлолыг мэдрүүлэх Нөмөр ББСБ “Авдар”-аа нээ! урамшууллын аянаа эхлүүлсэн байна. Уг аянаар хэрэглэгчид Нөмөр аппликэйшн дэх дижитал авдраа түлхүүрээр нээж, ямар бэлэг таарсныг тэр дор нь мэдэх боломжтой юм. Ийнхүү бэлгээ өөрийн гараар нээж үзэх нь урамшууллыг илүү сонирхолтой, амьд туршлага болгож буй хэрэг билээ.

Гэнэтийн бэлэг яагаад хүнд ийм их догдлол төрүүлдэг вэ?

Үүний үндсэн шалтгаан нь хүний төрөлхийн сониуч зан болон тодорхой бус байдлыг танин мэдэх хүсэлтэй шууд холбоотой юм байна. Ямар нэгэн зүйлийн дотор юу байгааг мэдэхгүй үед тархи олон хувилбар төсөөлж, таамаглал дэвшүүлж эхэлдэг аж. Бэлгийн хайрцгийг сэгсэрч үзээд юу байгааг таах гэж оролдох, захиалсан барааныхаа сав баглаа боодлыг яаран задлах зэрэг энгийн үйлдэл хүртэл сэтгэл ханамж өгдгийн учир нь энэ юм. Үр дүн нь тодорхойгүй байгаа тэр мөч анхаарлыг бүрэн татаж, юу болохыг мэдэх эрмэлзлийг өдөөдөг байна.

Энэ үзэгдлийг хэрэглэгчийн сэтгэл зүйн үүднээс тайлбарласан сонирхолтой судалгаа байдаг аж. Тодруулбал, судлаач Ишиа Сун, Юаньси Хоу, Роберт С. Уайер нар 2015 онд таван үе шаттай туршилт хийж, үр дүнг нь “Journal of Consumer Psychology” сэтгүүлд нийтэлсэн байна. Тэд бэлгийн хайрцгийг нээх үйл явц хүний таашаалд хэрхэн нөлөөлдгийг судлахад, доторх зүйл нь урьдчилан мэдэгдэж байсан ч нээх үйлдэл нь таатай мэдрэмж төрүүлж байгааг тогтоосон юм. Харин доторх бэлэг нь нууцлаг, тодорхойгүй үед хүний сониуч зан болон хүлээлт хэд дахин хүчтэй мэдрэгддэг байна. Өөрөөр хэлбэл, бэлэг авахын баяр хөөрөөс гадна түүнийг өөрийн гараар нээж, үр дүнг нь үзэх үйл явц өөрөө үнэ цэнтэй туршлага болдог хэрэг юм. Энэхүү сэтгэл зүйн зарчмыг дижитал орчинд нутагшуулснаар хэрэглэгчид урамшууллынхаа үр дүнг өөрсдөө нээж илрүүлэх боломж бүрдсэн байна.

“Авдар”-аа нээ! аянд хэрхэн оролцох вэ?

Уг урамшуулалт аянд оролцох зарчим нь энгийн бөгөөд ойлгомжтой. Нөмөрийн харилцагч шинээр авсан зээлийн 100,000 төгрөг тутамд нэг түлхүүр авах бол шинэ харилцагч гэрээ байгуулснаар гурван нэмэлт түлхүүр авах юм. Харилцагч цуглуулсан түлхүүрээрээ аппликэйшн дэх дижитал авдраа нээж, ямар бэлэг хожсоноо тэр даруй мэдэх боломжтой. Мөн супер түлхүүртэй харилцагч сар бүрийн супер бэлгийн тохиролд автоматаар оролцох эрхтэй болно.

Аяны хүрээнд хэрэглэгчид дараах урамшууллуудын эзэн болох боломжтой:

  • Шууд авах урамшуулал: Samsung A07, iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max зэрэг ухаалаг утас, Galaxy Watch Fit 3 ухаалаг цаг, Galaxy Buds 4 Pro утасгүй чихэвч, Galaxy Tab A11 таблет, Osmo Pocket 4P камер, Asaya 65 инчийн зурагт, тоос сорогч, холигч, цонх угаагч, ус буцалгагч зэрэг цахилгаан бараа, технологийн бүтээгдэхүүнүүд багтана. Мөн Үндэсний бөхийн болон The League-ийн хос тасалбар, Аянга сторийн 50,000₮, Cloud Nine, Kangaroo Mommy, шатахууны талон болон Номин дэлгүүрийн тус бүр 100,000₮-ийн эрхийн бичиг, нэрийн бэлэг зэрэг урамшуулалтай.
  • Сарын супер урамшуулал: Арваннэгдүгээр сард Toyota Harrier, арванхоёрдугаар сард цоо шинэ Mazda CX-5 автомашин.

“Авдар”-аа нээ! урамшууллын аян 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд оролцох нөхцөл, дэлгэрэнгүй мэдээллийг Нөмөр аппликэйшн болон албан ёсны фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

Зээл авах нь таны санхүүгийн бодит хэрэгцээ, эргэн төлөх чадвар, зээлийн нөхцөлд тулгуурлан гаргах хариуцлагатай шийдвэр билээ. Тиймээс урамшуулалд оролцох зорилгоор бус, өөрийн санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зөв шийдвэр гаргахыг зөвлөе.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.