Монгол Улсад судалгаанд суурилсан мэдлэг, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “DATA QUEST” залуу судлаачдад грант олгох төслийг SICA ерөнхий зохион байгуулагчаар ажиллан, Цойлогсоз, ТэнГэр ТВ, Системийн инженерчлэлийн институттай хамтран зохион байгуулж байна. Төслийн хүрээнд залуу судлаачдын шилдэг судалгааны бүтээлийг шалгаруулах тэмцээн 2026 оны арваннэгдүгээр сараас 2027 оны нэгдүгээр сар хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд тэмцээний үе шат, оролцогчдын судалгааны үйл явц болон шилдэг бүтээлүүдийг телевизийн нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд хүргэнэ.
Төслийн үндсэн зорилго нь судлаач залуусын тоо, чанарыг нэмэгдүүлж, судалгааны соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, судалгааны үр дүнг эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр олон нийтийн хүртээл болгож, нийгэмд бодит нөлөөг үүсгэх юм.
Залуус амьдралыг юу гэж ойлгож байна вэ? Амьдралд юу хамгийн чухал байна вэ?
Жич: Судалгааг залуучуудын өнцгөөр харуулах тэмцээн тул, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой бөгөөд дээрх сэдвүүдээс гадна ижил төстэй өөр сэдвийг оруулж болно.
Нийт 92 сая ₮-ийн санхүүжилтээр шилдэг 5 багийн судалгааны ажлыг дэмжиж, эцсийн үр дүнг урамшуулна.
Pitch Day-д шалгарсан шилдэг 5 баг тус бүрд 10 сая ₮-ийн судалгааны грант олгож, чанартай судалгаа хийхэд шаардлагатай санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
Final Pitch-ийн үр дүнд дараах байдлаар урамшуулна.
Судалгааны грант авсан баг Final Pitch-д мөн шагнал хүртэх боломжтой.
Шилдэг судалгаануудыг бодлогын хэлэлцүүлэгт танилцуулж, шийдвэр гаргах түвшинд хүргэнэ.
Мөн судалгааны бүтээлүүдийг Datamon.mn платформд төлбөртэй байршуулж, борлуулалтаас бий болох орлогыг судалгааны багуудад олгоно.
Судалгааны бүтээлийн зохиогчийн эрх оролцогч багуудад хадгалагдана.

“DATA QUEST” залуу судлаачдын судалгааны уралдааны бүртгэлийн хэсэгт тавтай морилно уу. Та доорх мэдээллийг үнэн зөв, бүрэн бөглөж, “илгээх” товчийг дарснаар таны бүртгэл баталгаажна.