УБ -14°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Загварын салбар уламжлалт арга барилыг үнэлсэн хэвээр байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Загварын салбар уламжлалт арга барилыг үнэлсэн хэвээр байна

Загварын салбар уламжлалт арга барилыг үнэлсэн хэвээр байна

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.11.14 · 2 унших

Ai-аар бүтээсэн дүрс, бичлэг олширч буй энэ цаг үед Prada, Dior брэндүүд өвлийн баярын кампанит ажлаа гараар зурсан анимейшнаар дамжуулан танилцууллаа. Тодруулбал, Prada-гийн “Drawing Prada: Animated by Hand” сурталчилгаанд моделиудын хамт Disney-ийн үлгэрийн баатруудыг санагдуулам амьтадын дүрсийг нэмж өгчээ. Харин Dior брэнд өөрсдийн үүсгэн байгуулагч Кристиан Диорын, Парист Марлен Дитрихт зориулан даашинз урлаж байсан түүхийг өгүүлэх “Christian Dior’s Night in Colour” богино хэмжээний аннимейшн цацсан юм. 

Энэхүү хоёр кампанит ажил нь тансаг брэндийн үнэ цэнийг зөвхөн эцсийн бүтээгдэхүүнээр хэмжих биш, түүнийг бүтээхэд гар бие оролцсон хүмүүсийн цаг хугацаа, ур чадвар, нямбай ажиллагаа оршдог гэсэн санааг илэрхийлэхийг зорьжээ. Тиймээс ч сошиал орчинд “Human made is the new luxury” буюу “Хүний бүтээсэн зүйл бол орчин цагийн тансаг хэрэглээ” гэх ойлголт хүчтэй дэлгэрч байна. 

Prada брэнд “Drawing Prada: Animated by Hand” кампанит ажлынхаа арын процессыг үзүүлж, анимейшны уран бүтээлчдийг онцолсон бол Dior ч бүтээлээ гараар зурсан хэмээн танилцуулжээ. Сошиал орчин чанаргүй олон сошиал контентоор дүүрч буй энэ үед хүний оролцоо, бүтээлч байдал нь аливаа бүтээлд онцгой мэдрэмж нэмдэг болсон гэх үзэл баримтлал нь алдартай загварын брэндүүдийн шинээр баримталж буй үнэт зүйл болж байгаа аж. Гэвч Dior-ийн анимейшн олон нийтийн дунд маргаан дагуулсан юм. 

fin-1.jpg
Гэрэл зургийн эх сурвалж Dior

Учир нь зарим үзэгчид хөдөлгөөн, дүрслэлийн жигд бус байдал зэрэг жижиг хэсгийн алдааг ажиглаж, Ai-аар хийсэн байж магадгүй хэмээн таамагласан байна. Шүүмжлэлийн гол шалтгаан нь хиймэл оюун ашигласан гэхээс илүү, анх “гараар бүтээсэн” гэж танилцуулсан ч тус аннимейшны продюсер Атон Сумач хиймэл оюун ашиглаагүй, гэхдээ хөдөлгөөний зарим завсрын кадрыг автомат аргаар нөхөх систем ашигласан гэж тайлбар өгсөн нь аливаа бүтээлийн хэдэн хувийг гараар, хэдэн хувийг Ai ашиглаж бүтээснээс хамаарч “гараар бүтээсэн” гэх тэмдэглэгээг ашиглах вэ? Гэх асуулт үүсээд байгаа аж.  

Ийнхүү хувцас загварын томоохон төлөөллүүд болох Prada, Dior брэнд загварын ертөнцийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж олон нийт болон загвар зохион бүтээгчид хиймэл оюун ухаан хөгжсөн ч загварын салбарт уламжлалт арга буюу хүний гараар бүтсэн ямар ч бүтээл үнэ цэнтэй хэвээр байна хэмээн онцолжээ.

Эх сурвалж: WWD

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.