Та энэ онд биелүүлэхээр бичсэн зорилгын жагсаалтаа сөхөж харсан уу? “Машин авах” эсвэл “Машинаа солих” гэсэн төлөвлөгөө багтсан ч хараахан зорилгодоо хүрч амжаагүй яваа юм биш биз? Тэгвэл та ганцаараа биш шүү.
Удахгүй шинэ он гарах гэж буй эдгээр өдрүүдэд бидний дотор нэг л мэдэхэд "Амжихгүй нь дээ" гэх сандрал үүсдэг. АНУ-ын Сэтгэл Судлалын Холбооны (APA) 2024 оны судалгаанаас харахад насанд хүрэгчдийн 80 гаруй хувь нь он гарахад тавьсан зорилгодоо хүрч чадалгүй оны төгсгөлтэй золгодог гэжээ.
Тодруулбал, 11, 12 дугаар сар гармагц бидний тархинд "Он дууслаа, хүссэн зорилгодоо хүрч чадсангүй" гэх хуурамч түгшүүр үүсдэг байна. Сэтгэл судлалд үүнийг "End of year anxiety" буюу "Оны төгсгөлийн түгшүүр" гэж нэрлэдэг аж. Ялангуяа "Шинэ машинтай болох" гэх мэт санхүүгийн томоохон зорилгууд нь биелээгүй үед бүр ч илүү сэтгэл зүйн дарамт мэдэрдэг. Гэхдээ он дууслаа гээд бүх зүйл дуусаж байна гэсэн үг биш шүү дээ.

Хандлагаа өөрчилж, ухаалаг гарц хайх нь
Оны сүүл сард стрессдэж, өөрийгөө буруутгаж суух нь мэдээж шийдэл биш. Хуанли руу харвал он дуустал бүтэн сар гаруйн хугацаа үлдсэн байна. Санхүүгийн зорилгодоо хүрэх зам заавал олон сар, жилийн хатуу дүрэмд баригдах албагүй гэдгийг орчин үеийн залуус хэдийнээ ойлгодог болсон. Тэгвэл он дуусахаас өмнө санхүүгийн зорилгодоо ухаалгаар хүрэхэд тань туслах 3 аргыг санал болгож байна.
1. Илүү зардлаа хянах
Бид “Машин авна”, “Аялалд явна” гэж том зорилго тавих үедээ өдөр тутмын жижиг зардлуудаа анзаарахгүй өнгөрөөх нь бий. Сар бүр хаашаа урсаж байгаа нь мэдэгдэхгүй жижиг зардлууд буюу нэг аяга кофены мөнгө, сэтгэл хөдлөлөөр хийсэн жижиг худалдан авалтууд яван явсаар эцэст нь нэг том мөнгөн дүн болдог.
Тиймээс өнөөдрөөс эхлэн он дуустал 30 хоногийн "Санхүүгийн сахилга бат" зарлаарай. Дансны хуулга, төлбөрийн баримтаа шалгаж, шаардлагагүй урсгал зардлуудаа зогсоогоорой. Энэхүү дадал нь танд санхүүгээ бүрэн хянаж байгаа гэх мэдрэмжийг төрүүлж, оны төгсгөлийн түгшүүрийг бууруулахад туслах юм.
2. Зорилгоо жижиг, хүрч болохуйц хэсгүүдэд хуваах
"Шинэ он гарахаас өмнө машинтай болно" гэдэг нь тархинд биелэгдэшгүй хүнд даалгавар мэт буудаг учраас биелэхгүй байх вий гэх айдас давхар үүсгэдэг. Тиймээс энэхүү том зорилгыг жижиг хэсгүүдэд хуваах хэрэгтэй. Жишээлбэл,
- Зорилгоо алхам алхмаар хуваах,
- Ямар машин авах, зах зээлийн үнэ нь ямар байгааг 2 хоногт багтаан судлах,
- Өөрт байгаа бэлэн хуримтлал болон дутуу байгаа мөнгөн дүнг нарийн тооцоолох,
- Дутуу байгаа санхүүжилтээ шийдэхийн тулд банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн нөхцөл, хүүг харьцуулан судлах.
Ийнхүү жижиг алхам бүрээ биелүүлж, ард нь нэмэх тэмдэглэгээ тавих бүрд тархинд урамшууллын дохио очиж, та зорилгодоо хүрэхийн тулд бодох биш бодит алхам хийж эхэлдэг байна.
3. Урамшуулалт аяныг ухаалгаар ашиглах
Оны төгсгөл бол бизнесийн байгууллагууд хэрэглэгчдэд зориулсан хамгийн том урамшуулал, бэлгүүдээ задалдаг үе. Хэрэв танд машин авах, эсвэл өөр зорилгоо биелүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа бол Нөмөр ББСБ-ын “Авдраа нээ” (“Авдар”- аа нээ!) урамшуулалт аяныг санал болгож байна.
Та хүртээмжтэй, найдвартай санхүүгийн үйлчилгээ авахын зэрэгцээ дараах гайхалтай боломжуудын эзэн болох боломжтой:
- Түлхүүр цуглуулах: Та Нөмөр ББСБ-аас шинээр авсан зээлийнхээ 100,000₮ тутамд 1 түлхүүр авна. Хэрэв та “Нөмөр”-ийн шинэ харилцагч болж байгаа бол шууд 3 түлхүүр бэлгэнд авах боломжтой.
- Авдраа нээгээрэй: Цуглуулсан түлхүүрээрээ Нөмөр аппликэйшн дээрх дижитал "Авдар"-аа нээж үндэсний бөх, сагсан бөмбөгийн дээд лигийн тасалбар, ухаалаг утас, цаг, чихэвч зэрэг олон төрлийн бэлэг хожих боломжтой.
- Чухал зорилгодоо шууд хүрэх нь: Хамгийн чухал нь та түлхүүр цуглуулснаар супер түлхүүрийн эзэн болох боломж нээгдэнэ. Энэхүү супер түлхүүр нь 11 дүгээр сард Toyota Harrier, харин 12 дугаар сард 2026 оны цоо шинэ, 0 гүйлттэй All-New Mazda CX-5 автомашины эзэн болох сугалаанд оролцох эрх юм!
Урамшуулал үргэлжлэх хугацаа: 2026 оны аравдугаар сарын 01-нээс 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг 7511-1133 утсаар аваарай.
Заримдаа бид өдөр тутмын санхүүгээ ухаалгаар удирдах үедээ амьдралынхаа том зорилгыг биелүүлэх боломжийг давхар атгадаг гэдгийг битгий мартаарай. Тэгвэл яг одоо санхүүгийн асуудлаа хөнгөн шийдээд, давхар "Машин авах" мөрөөдлөө биелүүлэх боломж таны өмнө нээлттэй байна. Нөмөр аппликэйшний “Авдраа нээ” (“Авдар”- аа нээ!) цэс рүү орж, цуглуулсан түлхүүрээрээ авдраа нээгээд, таныг ямар бэлэг хүлээж байгааг олж мэдээрэй!
