УБ -2°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Gen Z, Millennials үеийнхэн нүүр тулсан харилцааг илүүд үзэж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Gen Z, Millennials үеийнхэн нүүр тулсан харилцааг илүүд үзэж байна

Gen Z, Millennials үеийнхэн нүүр тулсан харилцааг илүүд үзэж байна

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.11.13 · 2 унших

Дижитал технологи өдөр тутмын харилцааны салшгүй хэсэг болсон ч залуу үеийнхний хувьд биечлэн уулзаж, нүүр тулан ярилцахын үнэ цэн буураагүйг шинэ судалгаа харуулжээ. OnePoll судалгааны байгууллагаас 2,000 насанд хүрсэн хүнийг хамруулан явуулсан санал асуулгаар залуу үеийнхэн нүүр тулсан харилцааг илүүд үзэх хандлагатай байгааг харуулжээ. Тодруулбал,  2026 оны арваннэгдүгээр сарын 10-нд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээр 18-29 насныхны 77 хувь нь биечлэн уулзаж ярилцахыг илүүд үздэг гэж хариулсан байна. Мөн Gen Z болон Millennials үеийн оролцогчдын 79 хувь нь зарим мэдээлэл, яриагаа мессежээр солилцохын оронд дараагийн уулзалт хүртлээ хадгалахыг илүүд үздэгээ илэрхийлжээ.

Санал асуулгад оролцсон залуусын дунд дэлгэцээс ангид, бодит орчинд өнгөрүүлэх цагийг эрхэмлэх хандлага ч ажиглагдсан байна. Тухайлбал, оролцогчдын 74 хувь нь ном унших, хөгжим сонсох, захидал бичих зэрэг дэлгэцээс ангид аналог соёлд илүү татагдаж байгаа бол 75 хувь нь өдөр тутмын амьдралдаа дэлгэцгүй өнгөрүүлэх цагаа нэмэгдүүлэх хүсэлтэй гэжээ. Харин сонирхолтой нь, биечлэн ярилцахыг илүүд үздэг гэж хариулсан хүмүүсийн 76 хувь нь бодит амьдрал дээр мессеж бичихийг сонгодог байна. Үүний шалтгааныг цаг хэмнэх, бусдын яриаг тасалдуулахгүй байх зэрэг практик нөхцөлтэй холбон тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хүсэж буй харилцааны хэлбэр болон өдөр тутамдаа сонгож буй арга хэрэгсэл хоорондоо зөрүүтэй байгааг санал асуулга харуулж байна. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.