УБ -9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Ил Хаант улсын үеийн урлагийн ховор бүтээлүүдийг Монголд дэлгэжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Ил Хаант улсын үеийн урлагийн ховор бүтээлүүдийг Монголд дэлгэжээ

Ил Хаант улсын үеийн урлагийн ховор бүтээлүүдийг Монголд дэлгэжээ

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2026.11.25 · 2 унших

Чингис хаан Үндэсний музей Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 23-нд нээжээ. Үзэсгэлэнд Монголын эзэнт гүрэн, Ил Хаант улсын түүх, соёлтой холбоотой 13 ховор нандин үзмэрийг дэлгэсэн байна.

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан Ил Хаант улс нь өрнө, дорнын соёл, худалдаа, урлагийн харилцаанд чухал байр суурь эзэлж байв. Тухайн үед олон ард түмний урлалын уламжлал, гоо зүйн үзэл баримтлал харилцан нөлөөлж, урлагийн өвөрмөц бүтээлүүд бий болжээ. Тус үзэсгэлэн нь энэхүү түүхэн цаг үеийн соёлын харилцаа, урлагийн хөгжлийг эд өлгийн дурсгалаар дамжуулан харуулах зорилготой аж.

Үзэсгэлэнд Персийн шаазан аяга, таваг, ваар болон уран барилгын шавар чимэглэл зэрэг бүтээлийг дэлгэжээ. Эдгээр бүтээлийн хэлбэр хийц, өнгөний зохицол, нарийн хээ угалз нь тухайн үеийн урчуудын ур чадвар, гоо зүйн мэдрэмж, урлалын уламжлалыг илтгэж буйгаараа онцлог юм.

Хоёр музей өмнө нь хамтран Италийн Турин хотод “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг зохион байгуулж байжээ. Энэ удаагийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.