Инстаграм нэг болон групп чатад зориулсан Direct хэмээх тусдаа аппликейшныг Турк, Тайланд улсад туршилтаар нэвтрүүлжээ. Инстаграм хаягтай хэрэглэгч хуучин мэдээллээрээ нэвтэрч, өмнөх зурвасаа хоёр аппын хооронд дахин синк хийх боломжтой. Харин инстаграм хаяггүй хүн утасны дугаар эсвэл имэйлээр бүртгүүлж болох ч зөвхөн инстаграм хэрэглэгчид чат эхлүүлэх эсвэл группт нэмэх боломжтой гэж Мета мэдээлэв.
Энэхүү аппликейшн нь фейсбүүкийн мессенжертэй ижил хэлбэрээр ажиллах ч Direct чат дотроо зураг зурж илгээх, яаралтай тэмдэглэл хийх, дуу хоолойд эффект нэмэх, чатын өнгө төрхийг өөрчлөх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг багтаажээ. Мөн Мета хэрэглэгчид харилцагчдыг блоклох, хязгаарлах, мэдээлэх боломжтой бөгөөд Direct аппликейшныг 13-аас дээш насныхан ашиглах боломжтой. Мөн эцэг эхийн хяналтын тохиргоог ашиглаж болно гэж танилцуулсан байна.
Одоогоор дэлхий даяар ашиглах боломжгүй бөгөөд Android, iOS дээр Турк, Тайланд улсад л нэвтрүүлсэн байгаа юм. Цаашид өргөжүүлэн нэвтрүүлэх, инстаграм ДМ-ийг тусгаарлах эсэхийг Мета компани туршилтын явцын дараа шийдэх ажээ.
Эх сурвалж: Meta- “Introducing Direct: An App Just for Messaging”