УБ -6°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
13 жилийн дараа эргэн ирж буй GTA VI
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 13 жилийн дараа эргэн ирж буй GTA VI

13 жилийн дараа эргэн ирж буй GTA VI

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.11.20 · 2 унших

Grand Theft Auto VI өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд дэлхий даяар PlayStation 5 болон Xbox Series X|S-д худалдаанд гарлаа. GTA V-ын гурван гол дүрийн оронд энэ удаа Жейсон, Люсиа гэх хосын түүх өрнөх юм байна. Тоглогч тэдний аль алинаар тоглож, Флоридагаас сэдэвлэсэн Леонида муж, Вайс-Сити болон эргэн тойрны хот, далайн эрэг, намаг зэрэг газраар аялах боломжтой аж. Өмнөх цувралаас ялгарах гол онцлог нь газрын зураг илүү томорч, тоглоомын үйл явдал хоёр дүрийн түүхээс түлхүү шалтгаалах бөгөөд тоглогчийн үйлдэл, гаргасан шийдвэр бүр хоёр дүрийн харилцаа, ирээдүйд нөлөөлнө хэмээн онцолжээ. 

Шинэ хувилбарт дасгал хийх, хооллох, унтах нь биеийн үзүүлэлтэд нөлөөлнө, гар утсаараа холбоо барих, банкны үйлчилгээ ашиглах, такси дуудах боломжтой. Машинд зэвсэг, хувцас хадгалж, шаардлагатай үед сольж болно. GamesRadar болон TechRadar-ын нээлтийн үеийн тоймууд эдгээр системийг шинэ боломжуудын нэг гэж онцолсон ч тоглоомын бүх нууц, жижиг үйлдлийг одоогоор бүрэн танилцуулахад эрт байна гэж мэдэгджээ.

Олон нийтийн хүлээлт нээлтээс өмнө ч асар өндөр байв. AP-ийн мэдээлснээр эхний трейлер 24 цагт YouTube дээр 93 сая гаруй, хоёр дахь нь платформуудаар 475 сая гаруй үзэлт авчээ. Нээлтийн борлуулалтын тухайд Sensor Tower-ийн мэдээлснээр 11 дүгээр сарын 20-ны байдлаар  24.6 сая орчим хувь борлогдож, ойролцоогоор 1.84 тэрбум ам.долларын ашиг олоод байна гэх албан бус тооцоо гаргажээ. Тоглоомын анхны шүүмжүүдэд бодит мэт ертөнц, дүрүүдийн харилцааг сайшаасан ч тоглогчдын нийт үнэлгээ цаашид өөрчлөгдөх боломжтой. Харин цахим орчинд 13 жилийн дараа эргэж ирсэн GTA VI-г хүмүүс хэр удаан тоглох бол, хэмээн ярилцаж байна.

Эх сурвалж: BBC

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.