Хиймэл оюуныг ажилдаа үр дүнтэй нэвтрүүлж, өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргах арга барил эзэмшин, мэргэжлийн шинэ хүрээлэлтэй болох боломжийг нэг өдөрт хэрхэн багтаах вэ? Тэгвэл энэ асуултын хариултыг Grow with Google Mongolia-гийн “Community Day 2026” арга хэмжээнээс авах боломжтой. Арваннэгдүгээр сарын 21-ний Бямба гарагт Zaisan Hill Complex-д зохион байгуулагдах гэж буй тус арга хэмжээ олон улсын болон дотоодын экспертүүдийн илтгэл, чиглэлийн гүнзгийрүүлсэн мастер класс, чөлөөт уулзалт болон нетворкингийг нэг дор нэгтгэжээ.
Өглөөний үндсэн хөтөлбөрөөр технологи, бизнесийн чиг хандлагын талаар олон улсын экспертүүдийн туршлагаас хуваалцах бол үдээс хойш ажлын хэрэгцээ, сонирхолд нийцсэн долоон чиглэлийн мастер классаас сонгон суралцах боломжтой. Мөн салбарын мэргэжилтнүүдтэй танилцаж, цаашид хамтран хөгжих шинэ хүрээлэл үүсгэх талбарыг нээж байна.
Технологийн шинэчлэлтэй зэрэгцэн ажлын арга барил өөрчлөгдөж буй өнөө үед дижитал ур чадварыг эзэмших нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалах гол хөшүүрэг болоод буй. Тиймээс олон улсын технологийн туршлага, бодит хэрэглээнд чиглэсэн сургалт, шинэ хүрээллийг нэг дор нэгтгэсэн тус арга хэмжээнд оролцохоор төлөвлөж буй хүмүүст зориулан үндсэн хөтөлбөрийн онцлох илтгэлүүд болон долоон чиглэлийн мастер классын агуулгыг танилцуулж байна. Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай!
Олон улсын экспертүүдийн туршлагаас суралцах нь
Өдөрлөгийн үндсэн хөтөлбөрт оролцогчид технологийн салбарын олон улсын чиг хандлага, бодит туршлагыг анхдагч эх сурвалжаас нь сонсох боломжтой. Тодруулбал, “Google” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Э.Өсөхбаяр болон Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайд Ричард Л. Буанган (Richard L. Buangan) нар арга хэмжээг нээн үг хэлэх бол үндсэн илтгэлийг “Google Maps Platform”-ийн Ази, Номхон далайн бүсийн түншлэл, хамтын ажиллагааг хариуцсан захирал Самуэл Жанблан (Samuel Jeanblanc) “AI is Changing the World” сэдвээр танилцуулах юм байна.
“Google” компанид 12 жил ажилласан тэрбээр Азийн томоохон компаниудтай хамтран тус платформын технологи, бүтээгдэхүүнийг бизнесийн бодит хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр мэргэшсэн нэгэн. Түүний илтгэлээс хиймэл оюун дэлхий дахин, бизнесийн орчин, бидний ажиллах арга барил болон хэрэглэгчийн зан төлөвт ямар өөрчлөлт авчирч буйг олон улсын бодит жишээн дээрээс ойлгож авах аж. Энэ хүрээнд бид Самуэл Жанблантай (Samuel Jeanblanc) холбогдож, энэ удаагийн өдөрлөгийг яагаад зорин ирэх ёстой болон хиймэл оюуны эрин үед ажилтнууд ямар ур чадварт төвлөрөх хэрэгтэй талаар тодруулсан юм.

- Таны бодлоор хиймэл оюуны эрин үед мэргэжилтнүүд ямар ур чадвараа хөгжүүлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй вэ?
- Миний бодлоор хиймэл оюуныг ашиглахын зэрэгцээ бие даан сэтгэх чадвараа хадгалах нь хамгийн чухал. Өдөр тутмын ажилдаа хиймэл оюуныг тогтмол ашигласнаар аливаа асуудлыг өөрөө бодож шийдвэрлэхийн оронд эхлээд түүнээс хариулт авах дадалтай болж, улмаар өөрийн шүүн тунгаах чадвар, өвөрмөц санааг алдах эрсдэлтэй. Тиймээс аливаа чухал ажлыг эхлүүлэхдээ эхлээд таван минут зарцуулж, өөрийн санаа, бүтцийг бие даан боловсруулахыг зөвлөдөг. Үүний дараа хиймэл оюуныг санаагаа хөгжүүлэх, шүүмжлүүлэхэд ашиглаж болно.
Үүний зэрэгцээ хиймэл оюуны агентуудыг бие даан ажиллуулж сурах хэрэгтэй. Google Antigravity, Claude Cowork, Codex зэрэг платформыг ашиглан санхүүгийн эрсдэлгүй, энгийн даалгавраас эхлэн туршиж үзэх боломжтой. Гол нь хиймэл оюуныг зөвхөн асуултад хариулдаг хэрэгсэл гэхээс илүүтэй тодорхой ажлыг бие даан гүйцэтгэх туслах болгон ашиглаж сурах юм.
- Хиймэл оюуны хөгжлийн энэ үед технологийн хамтын нийгэмлэг, бусад хүмүүстэй биечлэн харилцах нь ямар ач холбогдолтой вэ?
- Хиймэл оюуны салбарт хүн бүр суралцаж, туршлага хуримтлуулж байгаа учраас бусдын туршлагаас суралцах нь хөгжлөө хурдасгах чухал арга юм. YouTube, Reddit зэрэг платформоор бусдын бүтээл, ажлын арга барилтай танилцахын зэрэгцээ технологийн хамтын нийгэмлэгийн гишүүдтэй биечлэн уулзаж, мэдлэг, туршлагаа солилцохыг зөвлөж байна. Учир нь хиймэл оюуны хэрэглээний аргачлал, ажлын урсгалыг бусадтай хуваалцаж, ажилдаа нэвтрүүлэх боломж улам хялбар болсон.
Нөгөө талаас, компьютерын ард бараг бүх ажлаа гүйцэтгэх боломж нэмэгдэхийн хэрээр хүмүүс нийгмийн харилцаанаас тусгаарлагдах эрсдэлтэй. Харин бусадтай уулзаж, санал бодлоо солилцох нь бүтээлч санаа, хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгодог. Миний хамтран ажиллаж байсан болон хөрөнгө оруулалт хийсэн старт апуудын туршлагаас харахад ийм уулзалтууд ижил зорилготой хүнтэйгээ хамтран компани байгуулах, эсвэл бие биеэ дэмжих мэргэжлийн хүрээлэлтэй болоход чухал нөлөөтэй байдаг.
Бодит даалгавар, шинэ арга барил: Үдээс хойших сургалтуудын онцлог

Өдөрлөгийн үдээс хойших хөтөлбөр нь салбартаа хэрэгцээт шинэ ур чадвар эзэмших, технологийн шийдлүүдийг ажилдаа нэвтрүүлэх сонирхолтой хүмүүст зориулсан практик мастер классуудаар үргэлжилнэ. Энэ хүрээнд бүтээмж нэмэгдүүлэх AI for Productivity, Data Analytics, Digital Marketing, Cybersecurity, AI for HR, UX Design болон “DevFest 2026” гэсэн долоон чиглэлээр сургалт зохион байгуулагдах юм байна. Мастер классуудад ЭНД дарж бүртгүүлээрэй!
Эхний дөрвөн чиглэлийн сургалт тус бүр 90 минутын хоёр шатлалт хэсгээс бүрдэх бол хүний нөөц болон дизайны чиглэлийн ангиуд тус бүр 90 минутын тусгай сургалт хэлбэрээр, харин “DevFest 2026” нь 12:30-16:15 цагийн хооронд үргэлжлэх бие даасан хөтөлбөрөөр явагдах аж. Сургалтын үеэр оролцогчид хиймэл оюуны хэрэгслүүдийг биечлэн туршиж, практик даалгавар гүйцэтгэх тул зөөврийн компьютертойгоо ирэхийг зохион байгуулагчид зөвлөж байна. Хэрэв та аль чиглэлийг сонгохоо хараахан шийдэж амжаагүй байгаа бол сургалт тус бүрийн сэдэв, хичээл заах эксперт багш нар болон тэндээс эзэмших бодит ур чадварын мэдээллийг дараах хэсгээс харж, өөрт тохирох ангиа сонгох боломжтой.
Өдөр тутмын ажлаа хөнгөвчилж, бүтээмжээ нэмэгдүүлэх нь
Ажлын бүтээмжээ хиймэл оюунаар дэмжихийг зорьж буй хүмүүст зориулсан “AI for Productivity” чиглэлийн эхний хэсгийг “Go Lab” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхбаяр удирдаж, өдөр тутмын хүнд, давтагддаг ажлуудыг хэрхэн “Gemini”-д даатгах арга барилыг заах аж. Харин хоёр дахь хэсэгт “Google Maps Platform”-ийн Ази, Номхон далайн бүсийн түншлэл, хамтын ажиллагааг хариуцсан захирал Самуэл Жанблан (Samuel Jeanblanc) “Lessons from a Top AI User” сэдвээр хичээл орно. Салбартаа 12 жил ажилласан түүний туршлагаас хиймэл оюуныг өдөр тутмын ажил, шийдвэр гаргалтдаа өндөр түвшинд ашиглах бодит дадал, аргачлалыг суралцах боломжтой юм байна. Энэхүү мастер класст оролцсоноор ямар практик ур чадвар эзэмших, сургалтын үеэр юуг голчлон заах талаар тэрбээр ийнхүү хуваалцлаа. Бүртгүүлэх бол ЭНД дарна уу!

“Энэ уулзалтыг миний хувьд мэддэг зүйлээ хуваалцахын зэрэгцээ бусдаас суралцаж, хамтдаа хөгжих боломж гэж харж байна”
“Энэ удаагийн мастер классаа би “Lessons from a Top AI User” гэж нэрлэсэн байгаа. Магадгүй энэ нэр өөрийгөө хэт дөвийлгөсөн мэт сонсогдож болох ч миний зорилго бол хиймэл оюуныг өдөр тутмын ажилдаа хэрхэн идэвхтэй ашиглаж, ямар туршлага хуримтлуулж байгаагаа хуваалцах юм. Танилцуулах зүйлс маань Google компанийн албан ёсны байр суурь, зөвлөмж, дотоод аргачлал гэхээс илүүтэй миний хувь хүний хэрэглээ, туршлагад үндэслэх юм.
Мастер класс маань хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт хиймэл оюуныг өдөр тутмын энгийн даалгавраас эхлээд илүү нарийн бүтэцтэй ажлын урсгал, цаашлаад бие даан ажиллах агентууд хүртэл хэрхэн ашиглаж болох талаар өөрийн туршлагаас хуваалцана. Харин хоёр дахь хэсэгт зөөврийн компьютертой ирсэн хүн бүр оролцох боломжтой дадлага ажил зохион байгуулж, нэгээс хоёр даалгавар хийх юм. Тиймээс оролцогчид өөрсдийн хурдаар туршиж, хиймэл оюуны боломжийг биечлэн мэдрэхийн зэрэгцээ би ч мөн тэдний юу бүтээж, хэрхэн ашиглаж байгаатай танилцаж, санал бодлоо солилцохыг хүсэж байна.
Эцэст нь хэлэхэд, хиймэл оюуны загварууд өдөр бүр сайжирч, шинэ боломжууд нэмэгдэж байгаа учраас энэ салбарт хэн нэгэн бусдаасаа хэдхэн долоо хоногийн туршлагаар түрүүлж явахаас цаашгүй. Бид бүгд л туршиж, алдаж, суралцаж байгаа. Тиймээс энэ уулзалтыг миний хувьд мэддэг зүйлээ хуваалцахын зэрэгцээ бусдаас суралцаж, хамтдаа хөгжих боломж гэж харж байна.”
Датад суурилсан шийдвэр, ухаалаг маркетингийн шинэ үе

Бизнесийн шийдвэр гаргалтад датаг ашиглаж сурахыг хүсэж буй хүмүүст “Data Analytics”чиглэл тохиромжтой. Дата Дэүс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, дата аналитикийн багш Ж.Болор өгөгдлийн суурь ойлголтоос эхлээд түүнээс хэрхэн үнэ цэн бүтээх, улмаар бизнесийн оновчтой шийдвэр гаргахад ашиглах алгоритмын суурь хүртэлх мэдлэгийг нэг өдрийн дотор шат дараатай олгох аж.
Харин контент бүтээгчид болон маркетингийн мэргэжилтнүүдэд зориулсан “Digital Marketing” чиглэлд гурван эксперт хичээл заах юм. Эхний 90 минутад “Премиум Нэксус” ХК-ийн Маркетингийн газрын захирал М.Отгонтунгалаг болон ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн хамтран Үүсгэн байгуулагч Э.Мөнхжаргал нар маркетингийн сэтгэлгээ, хэрэглэгчийн туршлага, бүтээлч шийдлийг хэрхэн бий болгох талаар ярилцах юм байна. Удаах хэсэгт Synth AI Studio-ийн Хамтран үүсгэн байгуулагч, “AI for Business” хөтөлбөрийн үндсэн багш Э.Лхагвасүрэн хиймэл оюуны агентын тусламжтайгаар контент бүтээх практик ур чадварыг эзэмшүүлэх аж. Бүртгүүлэх бол ЭНД дарна уу!
Ухаалаг ажлын орчин, хэрэглэгч төвтэй шийдлийн эрэлд

Хиймэл оюун нэвтэрсэн ажлын орчинд байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг хэрхэн ухаалгаар шинэчлэн зохион байгуулахыг сонирхож буй мэргэжилтнүүдэд “AI for HR” сургалт чиглэжээ. Салбартаа 15 гаруй жил ажилласан туршлагатай, АПУ ХК-ийн Хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо уг 90 минутын тусгай сургалтаар орчин үеийн хүний нөөцийн загварын талаар туршлагаа хуваалцах юм байна.
Үүнтэй зэрэгцэн хэрэглэгчдэд бодит үнэ цэнтэй дижитал шийдэл бүтээхэд “UX Design” болон хиймэл оюуныг хэрхэн оновчтой хослуулах талаар Renew LLC, Philosophy.mn-ийн Үүсгэн байгуулагч, UX Design чиглэлийн багш М.Дөлгөөнбаяр 90 минутын практик мастер класс удирдах аж.
Кибер аюулгүй байдал ба хөгжүүлэгчдэд зориулсан тусгай хөтөлбөр

Цахим орчны анзаарагддаггүй эрсдэлийг илрүүлж, кибер халдлага болон хамгаалалтын аль алинд нь хиймэл оюун хэрхэн ашиглагдаж буйг судлахыг хүсвэл “Cybersecurity” чиглэлийг сонгох боломжтой. Энэхүү хоёр хэсэгтэй сургалтыг Info Sec Plus-ийн хамтран Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, кибер аюулгүй байдлын багш У.Ганбаяр удирдан явуулж, бодит эрсдэлээс хэрхэн сэргийлэх аргачлалыг заана.
Мөн программ хөгжүүлэгч, технологийн салбарынханд зориулан “DevFest 2026” бие даасан хөтөлбөр өрнөх юм байна. “GDG Ulaanbaatar Chapter”-ийн удирдагч Б.Пүрэвжаргал, зохион байгуулагч Г.Учрал нарын нээх уг хөтөлбөрт салбарын эрдэмтэн, үүсгэн байгуулагчид илтгэл танилцуулна. Тодруулбал, ШУТИС-МХТС-ийн доктор Б.Долгорсүрэн нүдэнд үл үзэгдэх аюулыг хиймэл оюунаар илрүүлэх тухай, “Deep Logic” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Отгонбаяр Монголын хиймэл оюуны нээлттэй хөгжүүлэлтийн талаар, ШУТИС-МХТС-ийн доктор С.Өлзийбаяр цөөн жишээнээс суралцах аргачлал (Few-Shot Learning)-д суурилсан жолоочид туслах ухаалаг системийн хөгжүүлэлтийн тухай тус тус танилцуулах аж. Төгсгөлд нь “Гранд Эмбер групп” ХХК-ийн Үүсгэн байгуулагч С.Батцэнгэл бататгал сургалтын (Reinforcement Learning) практик воркшоп удирдах юм байна.
Шинэ хүрээлэл, амьд хөгжим, нетворкинг

Өдөрлөгийн хөтөлбөр зөвхөн танхимын сургалт, илтгэлээр хязгаарлагдахгүй. Үүний зэрэгцээ “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн дөрөвдүгээр улирлын төгсөгчдөд батламж гардуулж, тэдний суралцсан туршлага, бодит үр дүнтэй танилцах уулзалт өрнөх юм. Мөн 2027 онд хэрэгжих сургалт, хөтөлбөрүүд болон “Impact Challenge”, төгсөгчдөд зориулсан “Class of 2027” зэрэг шинэ боломжуудын танилцуулга болох тул ирэх онд дижитал ур чадвараа хөгжүүлэхээр төлөвлөж буй хүмүүст чухал мэдээлэл болох аж. Үдээс хойш “Grow with Google Mongolia” болон “ЦойлогсоZ”-ийн хамтарсан “Grow with Google Mongolia 2027” хөтөлбөрийн албан ёсны нээлт болохоос гадна өдрийн турш “Google”-ийн экосистемийн төлөөлөл, хамтрагч байгууллагуудын танилцуулга бүүтүүд байрлах юм байна.
Мөн өдөрлөгийн нэгдсэн хөтөлбөрийг “UB Comedy”-ийн Үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг хөтлөн явуулах бол “Compass” амьд хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирж уран бүтээлээ хүргэх юм. Энэ үеэр өөр өөр салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглан багийн оролцоотой хөгжөөнт сорилт, чөлөөт нетворкинг хийх бөгөөд энэ нь шинэ санаа олох, хамтын ажиллагаа эхлүүлэх таатай орчин бүрдүүлэхээрээ онцлогтой.
Оролцохын өмнө мэдэх чухал зүйлс

Арга хэмжээ арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Zaisan Hill Complex-д зохион байгуулагдах бөгөөд үндсэн хөтөлбөр 09:00-19:00 цагийн хооронд үнэ төлбөргүй бөгөөд олон улсын экспертийн илтгэл, төгсөгчдийн туршлага, 2027 оны боломжуудын танилцуулга болон нетворкинг үйл ажиллагаанд хүн бүр нээлттэй оролцох боломжтой. Харин практик мастер класс сургалтууд тусдаа төлбөртэй байхаар зохицуулагджээ. Тодруулбал, “AI for Productivity”, “Data Analytics”, “Digital Marketing”, “Cybersecurity” чиглэлийн хоёр шатлалт сургалтын багц тасалбар 180,000 төгрөг, “AI for HR” болон “UX Design”-ийн 90 минутын тусгай сургалт тус бүр 100,000 төгрөг, “DevFest 2026” хөтөлбөрийн тасалбар 60,000 төгрөгийн үнэтэй байна. Мастер класст бүртгүүлэх бол ЭНД дараарай!
Ажлын арга барилаа шинэчилж, ирээдүйн ур чадваруудыг өнөөдрөөс өөрийн болгохыг хүсвэл энэ Бямба гарагт болох арга хэмжээг заавал зориорой. Шинэ санаа, хамтын ажиллагаа, бодит туршлагыг нэг өдрөөс авах энэ боломжийг бүү алдаарай, Бямба гарагт Zaisan Hill Complex-д уулзацгаая!