УБ -14°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Утсаа бага оролдож, виртуал арал хөгжүүлдэг шинэ апп гарчээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Утсаа бага оролдож, виртуал арал хөгжүүлдэг шинэ апп гарчээ

Утсаа бага оролдож, виртуал арал хөгжүүлдэг шинэ апп гарчээ

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2026.11.21 · 5 унших

Утасны хэрэглээгээ багасгахыг хүсдэг ч сошиал медиагаа байнга шалгах зуршлаасаа салж чаддаггүй хүмүүст зориулсан “Island” нэртэй шинэ апп гарчээ. Энэхүү апп нь хэрэглэгчийн утас ашиглах хугацааг шууд хязгаарлахын оронд тоглоомын аргаар хэрэглээгээ зохицуулахад нь тусалдгаараа онцлог юм.

Island аппыг ашиглахдаа хэрэглэгч өдөрт утсаа хэдэн цаг ашиглахаа өөрөө тохируулна. Тогтоосон хугацаагаа хэтрүүлэхгүй байвал тоглоом доторх оноо нь нэмэгдэж, арал дээрх фермийнхээ ургац, амьтад болон бусад зүйлсийг хөгжүүлэх боломжтой болно. Харин зорилтоо биелүүлэхгүй бол арлын хөгжилд сөргөөр нөлөөлөх аж. Ингэснээр утасны хэрэглээгээ багасгах үйл явцыг уйтгартай хязгаарлалтаас илүү сонирхолтой тоглоом болгон хувиргажээ.

Мөн хэрэглэгчид найзуудаа нэмж, бие биеийнхээ аралд зочлох, хамтарсан сорилтод оролцох боломжтой. Түүнчлэн хоёр найз арлаа хооронд нь холбож болох бөгөөд аль нэг нь утас ашиглах тогтоосон хугацаагаа хэтрүүлбэл хоёулангийнх нь аралд сөргөөр нөлөөлөх юм. Энэ нь найзууд бие биеэ зорилгоо биелүүлэхэд дэмжих нэг арга болжээ.

Аппыг хөгжүүлэгчдийн мэдээлснээр туршилтын эхний үеийн хэрэглэгчдийн 82 хувь нь утас ашиглах хугацаагаа өөрсдийн тогтоосон хязгаарт хүрмэгц зогсоож байжээ. Мөн апп суулгаснаас хойш 30 дахь өдөр хэрэглэгчдийн 49 хувь нь үргэлжлүүлэн ашиглаж байсан байна.

Island аппыг одоогоор үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Харин апп тус бүрийн хэрэглээний хугацааг тусад нь тохируулах зэрэг нэмэлт боломжуудыг жилийн 39.99 ам.долларын төлбөртэй хувилбарт багтаажээ. Утасны хэрэглээгээ багасгахын тулд аппуудаа бүрэн хаахын оронд өөрийгөө урамшуулж, тоглоомын аргаар шинэ дадал хэвшүүлэхийг хүсдэг хүмүүст зориулсан сонирхолтой сонголт болж байна.

 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.