УБ -16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
NASA од үүсэх үйл явцыг дуугаар илэрхийлсэн шинэ бүтээлүүд танилцуулжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / NASA од үүсэх үйл явцыг дуугаар илэрхийлсэн шинэ бүтээлүүд танилцуулжээ

NASA од үүсэх үйл явцыг дуугаар илэрхийлсэн шинэ бүтээлүүд танилцуулжээ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.11.23 · 2 унших

NASA-гийн Чандра рентген туяаны дуран одод үүсэж буй сансрын бүсүүдийн талаарх дөрвөн шинэ дууны бүтээл танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 17-нд нийтэлсэн уг бүтээлүүдэд Чандра, Жеймс Уэбб, Хаббл зэрэг сансрын дурангийн ажиглалтын өгөгдлийг ашиглаж, сансрын биетүүдийн дүрс болон гэрлийн мэдээллийг дуу болгон хувиргажээ. Ингэснээр одод бүрэлдэж буй орчин, залуу оддын идэвхжил, тэдгээрийг хүрээлсэн хий, тоосонцрын бүтцийг сонсогдохуйц хэлбэрээр илэрхийлсэн байна.

Дууны бүтээлүүдэд Messier 82 буюу M82 галактик, Орионы мананцар, Каринагийн мананцрын “Сансрын хадан хясаа” хэмээх хэсэг, Rho Ophiuchi од үүсэх бүс багтжээ. Эдгээр нь одод идэвхтэй бүрэлдэж буй өөр өөр орчин юм. Тухайлбал, M82 галактикт од үүсэх хурд манай Сүүн зам галактиктай харьцуулахад хэдэн арав, заримдаа хэдэн зуу дахин өндөр байдаг бол Орионы мананцарт Чандра мянга гаруй залуу, рентген туяа ялгаруулдаг одыг ажиглажээ. Харин Каринагийн мананцрын “Сансрын хадан хясаа” бүсэд хий, тоосонцрын цаана орших залуу оддыг илрүүлсэн байна. NASA эдгээр ажиглалтын өгөгдлийг дуу болгон хувиргахдаа рентген туяаны мэдээллийг өндөр өнгийн авиа, хэт улаан туяаг нам өнгийн аялгуу, үзэгдэх гэрлийн мэдээллийг өөр өөр хэмнэл, өнгө аясаар илэрхийлжээ.

Шинжлэх ухааны өгөгдлийг дуу болгон хувиргах энэ аргыг sonification гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, сансрын дурангаар бүртгэсэн гэрлийн эрчим, эх үүсвэрүүдийн байрлал болон гэрлийн долгионы уртын ялгааг тодорхой авиа, давтамж, хэмнэлтэй холбон сонсогдохуйц хэлбэрт оруулдаг арга юм. Ингэснээр сансрын биетүүдийн талаарх мэдээллийг харааны дүрслэлээс гадна дуугаар дамжуулан судлах, танин мэдэх боломж бүрддэг. Одон орон судлаачид од үүсэх бүсүүдийг судалснаар нар зэрэг одод хэрхэн бүрэлдэж, хөгждөгийг илүү сайн ойлгох боломжтой. NASA-гийн танилцуулсан дөрвөн дууны бүтээлийг албан ёсны хуудаснаас үзэж, сонсох боломжтой.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.