УБ -9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Google-ийн технологи Монголд хэрхэн нутагшиж, 2027 онд ямар боломжуудыг нээж байна?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Google-ийн технологи Монголд хэрхэн нутагшиж, 2027 онд ямар боломжуудыг нээж байна?

Google-ийн технологи Монголд хэрхэн нутагшиж, 2027 онд ямар боломжуудыг нээж байна?

Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч
2026.11.25 · 4 унших

Монголын бизнесүүдийн ашиглаж буй дижитал шийдлээс эхлээд иргэдийн эзэмшиж болох шинэ ур чадвар, технологийн салбарын коммьюнити хүртэл Google-ийн экосистем Монголд хэрхэн тэлж байна вэ?

Өглөө ажилдаа явахдаа такси дуудах, очих газраа газрын зураг дээр хайх, дэлгүүрт картаараа төлбөр хийх, эсвэл хичээлийн даалгавраа цахим орчинд боловсруулах зэрэг бидний өдөр тутмын олон үйлдлийн цаана технологийн шийдэл ажиллаж байдаг. Эдгээр үйлчилгээг ашиглахдаа бид тухайн систем ямар технологид суурилж байгааг тэр бүр анзаардаггүй. Бүгд тус тусдаа өөр үйлчилгээ мэт харагдавч цаана нь Google Maps, Google Wallet, Google Workspace, Gemini зэрэг технологи ажиллаж байна. Тэгвэл Google-ийн технологи бидний өдөр тутмын амьдралд хэрхэн ашиглагдаж биднийг 2027 онд ямар шинэ боломжууд хүлээж байгаа бол?

Бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн Google-ийн технологи

Frame-2.jpg

Такси дуудах бүрд ажиллаж байдаг технологи

Улаанбаатарын замын хөдөлгөөн, хаягжилтын асуудал такси үйлчилгээний хувьд томоохон сорилттой тулгардаг. Энэ асуудлыг шийдэхэд Google Maps Platform буюу байршилд суурилсан технологи чухал үүрэгтэй. Монголын UBCab компани Google Maps Platform-ын Mobility үйлчилгээг захиалга хуваарилах системдээ нэгтгэжээ. Ингэснээр жолоочийг тухайн үеийн замын хөдөлгөөн, зорчих хугацаанд үндэслэн сонгох боломжтой болсон байна.

Улаанбаатарын зарим хэсэгт албан ёсны, жигд хаягжилт хангалтгүй байдаг тул UBCab өөрийн хаягжилтын системийг Google Maps-ийн суурь зурагтай нэгтгэсэн нь бас нэг онцлог юм. Мөн жолооч нарт зориулсан монгол хэл дээрх дуут чиглүүлэлтийг хөгжүүлжээ. Энэхүү шийдлийг нэвтрүүлсний дараа жолооч захиалга хүлээн авах нь 15 хувиар нэмэгдэж, зорчигч авах дундаж хугацаа 25 хувиар буюу нэг минутаар буурсан байна. Үр дүнд нь зорчигчдын хүлээлгийн хугацаанаас сар бүр нийт 540 цаг хэмнэж байгаа аж. 

Биет картгүй ч төлбөр хийх боломж

Бэлэн мөнгө, биет карт авч явахгүйгээр гар утсаараа төлбөр хийх боломж манай улсад нэвтрээд удаж байна. Google Wallet нь банкны картыг цахим хэтэвчинд хадгалж, NFC технологиор тоноглогдсон төхөөрөмжөөр дамжуулан контактгүй төлбөр хийх боломжийг олгодог.

Монгол Улс Google Wallet-ын контактгүй төлбөрийн үйлчилгээг дэмждэг орны жагсаалтад багтдаг. Тухайлбал, BONUM LLC-ийн Mastercard кредит болон дебит картуудыг Google Wallet-д холбох боломжтой гэж Google-ийн албан ёсны мэдээлэлд дурджээ. Ингэснээр Google-ийн технологи нь хэрэглэгчийн төлбөрийн үйл явцыг хялбарчлахаас гадна Монголын санхүүгийн үйлчилгээний дижитал шилжилтийн нэг хэсэг болж байна.

Дижитал хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь 

Frame-26.jpg

Google-ийн технологийн хэрэглээ зөвхөн бизнес, төлбөр тооцоогоор хязгаарлагдахгүй. Боловсролын салбарт ч цахим сургалтын орчин, хамтын ажиллагааны хэрэгсэл, хиймэл оюуны шийдлүүдийг нэвтрүүлж байна. 2026 оны наймдугаар сард Нийслэлийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль Монголын анхны Google Reference School болсон тухай Засгийн газраас мэдээлсэн. Тус сургууль 130 гаруй багш, 3,600 орчим сурагчтай бөгөөд Google Workspace for Education болон хиймэл оюуны технологийг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Мөн сурагчдад зориулан 570 Chromebook төхөөрөмж хүлээлгэн өгсөн байна. 

2027 онд Grow with Google-ээр дамжуулан эзэмших боломжтой ур чадварууд

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-нд зохион байгуулагдсан Grow with Google Mongolia-гийн “Community Day 2026” арга хэмжээ технологи сонирхогч, хөгжүүлэгчдэд суралцах, туршлага солилцох, мэргэжлийн хүрээллээ тэлэх боломжийг олгосон билээ. Олон улсын болон дотоодын экспертүүдийн илтгэл, чиглэл тус бүрийн мастеркласс, чөлөөт уулзалтыг нэг дор нэгтгэсэн тус арга хэмжээ нь бидэнд Google-ийн технологийн экосистемээс суралцах боломж үргэлж нээлттэй байдгийг харуулсан юм.

Үүний нэг жишээ нь Grow with Google Mongolia хөтөлбөр юм. 2027 оны төлөвлөгөөний дагуу үндсэн хөтөлбөр гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 29-ний хооронд зохион байгуулагдах аж. Нийт есөн чиглэлээр элсэлт авах бөгөөд үүнд:

  1. Cyber Security (Кибер аюулгүй байдал)
  2. AI for Business (Бизнес дэх хиймэл оюун)
  3. Project Management (Төслийн менежмент)
  4. Data Analytics (Өгөгдлийн шинжилгээ)
  5. Advanced Data Analytics (Ахисан түвшний өгөгдлийн шинжилгээ)
  6. People Management (Хүний нөөц, багийн удирдлага)
  7. UX/UI Design (Хэрэглэгчийн туршлагын дизайн)
  8. Digital Marketing & eCommerce (Дижитал маркетинг, цахим худалдаа)
  9. IT Automation (Мэдээллийн технологийн автоматжуулалт) багтана.

Эдгээр чиглэл нь өөр өөр мэргэжлийн хэрэгцээнд нийцэж байгаагаараа онцлогтой юм. Тухайлбал, өгөгдлийн шинжилгээ нь бизнесийн шийдвэрийг тоон мэдээлэлд үндэслэн гаргахад туслах бол төслийн менежмент нь баг, нөөц, хугацааг үр дүнтэй зохион байгуулах чадвар олгоно. Энэхүү хөтөлбөр нь технологийн салбарт ажиллахыг хүсэж буй хүмүүсээс гадна одоогийн мэргэжлээрээ ажиллангаа шинэ ур чадварт суралцаж, бүтээмжээ нэмэгдүүлэхээр зорьж буй хүр бүрд нээлттэй. 

Frame-1.jpg

Grow with Google Mongolia-ын сургалтаас гадна технологийн салбарт суралцах, хамтран ажиллах, өөрийн санааг хөгжүүлэх олон боломж бий. Тухайлбал, Community Day буюу GDG/DevFest зэрэг арга хэмжээ нь мэргэжилтнүүдтэй танилцаж, туршлага солилцох орон зай болдог бол GWG Regional Bootcamp, Impact Challenge нь мэдлэгээ бодит төсөл, шийдэл болгон хөгжүүлэх боломжийг нээж байна.

Технологийн боломжийг хүртээмжтэй түгээх нь

Технологийн боловсрол, хөгжлийн боломж зөвхөн нийслэлд төвлөрөх нь орон нутгийн залуусын хувьд суралцах, салбарын мэргэжилтнүүдтэй холбогдох боломжийг хязгаарладаг. Үүнийг харгалзан Grow with Google Mongolia-гийн 2027 оны төлөвлөгөөнд орон нутгийн хөтөлбөр багтжээ. Тодруулбал, 2027 оны гуравдугаар улиралд GWG Regional Bootcamp хөтөлбөрийг Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хөтөлбөр нь долоо хоногийн цахим сургалт болон танхимын сургалт хосолсон хэлбэртэй бөгөөд орон нутгийн технологийн экосистемийг дэмжих зорилготой ажээ. Ингэснээр нийслэлд төвлөрсөн сургалт, мэргэжлийн мэдлэгийг орон нутгийн залуус, сонирхогчдод хүргэх боломж бүрдэх юм.

Санаагаа бодит шийдэл болгох боломж буюу GWG Impact Challenge

Технологийн мэдлэг эзэмшихээс гадна түүнийгээ бодитоор ашиглаж сурах нь нэн чухал юм. Энэ чиглэлд 2027 оны гурав болон дөрөвдүгээр улиралд зохион байгуулахаар төлөвлөсөн GWG Impact Challenge хөтөлбөр анхаарал татаж байна. Төлөвлөгөөний дагуу нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг технологи, хиймэл оюун ашиглан шийдэх зорилготой гурван сарын инкубатор хөтөлбөр хэрэгжүүлэх аж. 

Нийт дөрвөн багийг сонгон шалгаруулж, найман түнш байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжүүлэхээр тусгажээ. Мөн Google for Startups-ын дэмжлэгтэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн байна. Энэ төрлийн хөтөлбөрийн гол ач холбогдол нь оролцогчид онолын мэдлэг эзэмшиж, цаашлаад өөрсдийн санааг бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэхэд оршиж байгаа юм. 

Google-ийн технологийн коммьюнитид нэгдэх нь

Сургалтаар дамжуулан мэдлэг эзэмшихээс гадна ижил сонирхолтой хүмүүстэй холбогдож, туршлага солилцох нь биднийг илүү хурдан хөгжихөд тусалдаг. Үүнийг дэмждэг олон улсын санаачилгын нэг нь Google Developer Groups буюу GDG юм.

GDG нь Google-ийн технологи сонирхдог хөгжүүлэгчид, оюутнууд, технологийн мэргэжилтнүүдийг нэгтгэдэг коммьюнити бөгөөд энэхүү коммьюнитид нэгдэхийн тулд та заавал мэргэжлийн хөгжүүлэгч байх шаардлагагүй. Технологи сонирхдог оюутан, шинэ санаа хөгжүүлэхийг хүссэн бизнес эрхлэгч, хиймэл оюуны хэрэглээг судалж буй хүмүүс ч арга хэмжээнд оролцож, бусдаас суралцах боломжтой.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.