УБ -11°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Яагаад бид үзсэн киногоо дахин дахин үзэх дуртай байдаг вэ?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Яагаад бид үзсэн киногоо дахин дахин үзэх дуртай байдаг вэ?

Яагаад бид үзсэн киногоо дахин дахин үзэх дуртай байдаг вэ?

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.11.26 · 2 унших

Коста Рикагийн их сургуулийн судлаачдын 2025 онд Media and Communication сэтгүүлд нийтэлсэн судалгаанд стрийминг үйлчилгээний 40 хэрэглэгч нэг сарын турш үзсэн контентынхоо тэмдэглэл хөтөлж, тэдний 13 нь бүлгийн ярилцлагад оролцсон байна. Судалгаагаар хүмүүс танил кино, цувралаа дахин үзэхдээ тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчинд эргэн очиж, сэтгэл зүйн тав тух мэдэрдэг байж болохыг тогтоожээ. Мөн АНУ-ын сэтгэл судлаач Жей Л. Деррикийн 2012 онд хийсэн судалгаагаар хүмүүс оюун санааны ихээхэн хүчин чармайлт гаргасны дараа дуртай телевизийн бүтээл, танил дүрүүдийн ертөнцөд хандах хандлагатай байсныг ажигласан байна. Судлаач үүнийг зохиомол дүрүүдтэй үүсгэсэн дотно холбоо нь нийгмийн харилцааг орлох мэдрэмж төрүүлж, зарим нөхцөлд өөрийгөө хянах чадварыг сэргээхэд нөлөөлж болох үзэгдэл гэж тайлбарлажээ.

Давтан үзэхийн сонирхолтой тал нь танил бүтээлээс шинэ зүйл олж харах боломж юм. Чикагогийн их сургуулийн судлаач Эд О'Брайены 2019 онд нийтэлсэн, нийт 3,356 оролцогчийг хамарсан долоон судалгаагаар хүмүүс өмнө нь үзсэн кино, тоглосон тоглоом, очсон газраа дахин туршихаас авах таашаалаа урьдчилан дутуу үнэлэх хандлагатай байжээ. Учир нь нэг бүтээлийг дахин үзэхэд эхний удаад анзаараагүй дүрийн үйлдэл, далд санаа, үйл явдлын холбоог олж харах боломжтой. Харин 2026 онд The Journal of Neuroscience сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд 30 оролцогч The Grand Budapest Hotel киноны тус бүр 90 секунд үргэлжлэх гурван хэсгийг зургаан удаа үзэх үеийн тархины үйл ажиллагааг fMRI төхөөрөмжөөр ажигласан байна. Үр дүнд нь тархины зарим хэсэг үйл явдлыг илүү нарийн жижиг хэсгүүдэд хуваан боловсруулах, зарим нь илүү том хэсэг болгон нэгтгэх өөрчлөлт үзүүлжээ. Түүнчлэн тархины тодорхой бүсүүдийн үйл ажиллагааны хэв маяг нь тухайн хэсгийг дараа нь илүү нарийвчлалтай санахтай холбоотой байв.

Эдгээр судалгааны үр дүнг нэгтгэвэл хүмүүс танил киногоо дахин үзэхдээ урьдчилан мэддэг үйл явдлаасаа тайвшрал авахын зэрэгцээ өмнө анзаараагүй зүйлсийг нээж, бүтээлийг өөр өнцгөөс хүлээн авах боломжтой аж. Гэхдээ судалгаануудын оролцогчдын тоо, арга зүй, хамарсан хүрээ харилцан адилгүй тул давтан үзэх нь хүн бүрийн сэтгэл зүй, ой тогтоолтод ижил нөлөө үзүүлдэг гэж дүгнэх боломжгүй. Харин танил киногоо дахин үзэх хүсэл нь сэтгэл зүйн тав тух, нийгмийн дотно мэдрэмж, танин мэдэхүйн шинэ туршлага зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой байж болохыг эдгээр судалгаа харуулж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.