УБ 9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.02.25 · 2 унших

2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд төрийн мэдээллийн нэгдсэн систем болох E-Mongolia-иар явагдах юм байна. 

Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтууд түлхүү орохоос гадна цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой ажээ. Онолын мэдлэг дөрвөн төрлийн хичээлээр явагдах бол мэргэжлийн бэлтгэлд ерөнхий шалгалт өгч 60 онооноос дээш оноо авсан оюутнууд хамрагдах юм.

Тус хөтөлбөр анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 10 мянга гаруй оюутан, суралцагч уг хөтөлбөрт хамрагдаад байгаа аж. Энэ жилийн квотыг нэмэгдүүлж 2000 оюутан, суралцагчийг хамруулна гэв. Мөн өнгөрсөн жилүүдэд Оюутан цэрэг хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 оны Батлан хамгаалах яамнаас гаргасан өөрчлөлтийн дагуу энэ жилээс II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болжээ.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаа эсвэл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх,
  • Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх,
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх,
  • Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг шаардлага тавигдана.

Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдахыг хүссэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч нь өргөдөл, сургалтын байгууллагын тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгт зэргийг бүрдүүлэн харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.