УБ 10°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Оюутан залууст зориулсан “RISE” үндэсний хөтөлбөр Эрдэнэт хотод амжилттай нээлтээ хийлээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Оюутан залууст зориулсан “RISE” үндэсний хөтөлбөр Эрдэнэт хотод амжилттай нээлтээ хийлээ

Оюутан залууст зориулсан “RISE” үндэсний хөтөлбөр Эрдэнэт хотод амжилттай нээлтээ хийлээ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.10.09 · 2 унших

Залуусыг хэрэгцээт мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хүрээлэл болон бодит боломжуудтай холбодог “RISE” хөтөлбөрийн энэ оны нээлт болон танилцуулгын арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборт 500 гаруй оюутан, залуусыг хамруулан амжилттай зохион байгуулагдлаа.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд залуусын хөгжлийг дэмжих, өөрийгөө нээх, амжилттай карьер эхлүүлэхэд нь туслах зорилгоор 2018 оноос хэрэгжүүлж ирсэн “RISE” хөгжлийн хөтөлбөрөө энэ жил үндэсний хөтөлбөр болгон хүрээгээ тэлж, Эрдэнэт хотод ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Өмнөх жилүүдэд Улаанбаатар хот болон Дорнод аймагт амжилттай хэрэгжсэн тус хөтөлбөрийг энэ жил хоёр дахь жилдээ “ЦойлогсоZ” залуусын нэгдэлтэй хамтран Эрдэнэт хотын залууст хүргэж байгаагаараа онцлог юм.

бабмба.jpg

Өнөөдөр залуусын өмнө олон боломж байгаа ч тэдгээрээс өөрт тохирохыг олох, чиглүүлэг өгөх туршлагатай мэргэжилтэнтэй холбогдох, дараагийн алхмаа тодорхойлох нь хамгийн том сорилтуудын нэг хэвээр байна. “RISE” хөтөлбөр нь оюутан залууст өөрт хэрэгтэй зүйлээ тодорхойлоход нь туслах, шаардлагатай хүнтэй нь холбох, бодит боломж руу ахихад нь дэмжлэг үзүүлэхэд гол анхаарлаа чиглүүлдгээрээ онцлог юм.

Технологи, карьер, санхүүгийн салбарын онцлох хэлэлцүүлгүүд

Ковер-4.jpg

Арга хэмжээний үеэр технологи, хувь хүний хөгжил, карьер төлөвлөлт болон санхүүгийн боловсрол зэрэг өнөөгийн залуусын чухалчилдаг гол салбаруудын хүрээнд сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд идэвхтэй өрнөлөө. Тухайлбал, хиймэл оюуныг бүтээмжид ашиглах, контент бүтээгчийн гараагаа эхлүүлэх практик туршлагаас эхлүүлэн гадаад хэл, олон улсын боломжуудыг нээх, 20 насандаа санхүү, төслийн зөв хөрөнгө оруулалт хийх тухай салбар бүрийн туршлагатай мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл хуваалцав. Мөн карьерын эхлэл үеийн бодит сургамж, амжилтын туршлага болон ирээдүйн карьераа хэрхэн зорилготойгоор төлөвлөх талаарх онцлох яриа, илтгэлүүдээр дамжуулан оролцогчид дараагийн алхмаа тодорхойлоход хэрэгцээтэй бодит чиглүүлгийг авсан юм.

Ковер-3.jpg

Үүний зэрэгцээ арга хэмжээнд залуусын хөгжил, боловсрол, ажил эрхлэлтэд хувь нэмэр оруулах сонирхолтой байгууллага, мэргэжилтнүүд оролцож, менторын чиглүүлэг болон ажил, дадлагын бодит боломжуудыг танилцуулан, бие биеэ дэмжих шинэ хүрээлэл бүрдүүлж чадсанаараа өндөр ач холбогдолтой болов.

Хичээлийн жилийн турш үргэлжлэх хөгжлийн аялал

Энэ жилийн “RISE” хөтөлбөр нь зөвхөн нэг өдрийн арга хэмжээгээр хязгаарлагдахгүй бөгөөд бүртгүүлж оролцсон залууст энэ хичээлийн жилийн турш хоорондоо туршлага солилцох, сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцохын хамт карьер төлөвлөлт, санхүүгийн боловсрол, практик ур чадвар зэрэг олон чиглэлээр цахим болон биечилсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдэд тогтмол хамрагдах боломжийг олгож байна.

бамбамббахб.jpg

Өөрийн дараагийн алхмаа тодорхойлох, шинэ боломжуудтай танилцах, өөрийгөө хөгжүүлэх хүрээлэлтэй холбогдохыг хүссэн оюутан залуус joinrise.mn веб сайтаар нэвтрэн бүртгүүлж, хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах боломжтой.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.