УБ 8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Инстаграмд тухайн агшинд авсан зургаа засваргүйгээр хуваалцах "Instants" функц нэвтэрлээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Инстаграмд тухайн агшинд авсан зургаа засваргүйгээр хуваалцах "Instants" функц нэвтэрлээ

Инстаграмд тухайн агшинд авсан зургаа засваргүйгээр хуваалцах "Instants" функц нэвтэрлээ

Posted
Posted
Team · Posted
2026.05.19 · 2 унших

Инстаграм "илүү энгийн, илүү чөлөөтэй" байхыг уриалж, зөвхөн тухайн агшинд авсан зургаа ямар ч засваргүй хуваалцах "Instants" функцийг танилцууллаа. Энэхүү функцэд авсан зургаа хуваалцах найзуудаа сонгох боломжтой бөгөөд тухайн хүн харсан бол автоматаар алга болж дахин харагдахгүй юм. Тухайн Instants дээрх зургийг харсан хүмүүс react дарж, reply хийвэл энэхүү хариу үйлдэл нь бусад хүмүүст харагдахгүй шууд DM-ээр илгээгдэх аж. 

Энэхүү функцийн онцлог: 

  • Зургаа авахаасаа өмнө тайлбар нэмэх боломжтой бол Instants-д орсны дараа ямар нэгэн засвар хийх боломжгүй. 
  • Аюулгүй байдлыг хангах үүднээс энэхүү функцээр хуваалцсан зургийг Screenshot хийх болон Screen record хийхийг хориглосон. 
  • Санамсаргүй зургаа илгээсэн бол "Undo" буюу буцаах товчийг дараад устгах боломжтой. 
  • Таны хуваалцсан зургууд зөвхөн танд харагдах хувийн архивд 1 жил хадгалагдана. Үүгээр дамжуулан тухайн өдөр эсвэл долоо хоногийн дурсамжаа эмхэтгэж, "Recap" байдлаар Stories-доо хуваалцах боломжтой. 
  • Хэрэв ирсэн Instants-уудыг харахыг хүсэхгүй бол "Snooze" хийж ирсэн зурвасынхаа хэсгийг цэгцлэх боломжтой. 

Мөн энэхүү функцийн камерыг илүү хурдан нээх зориулалттай апплекейшнийг зарим улсад туршиж байгаа аж. Уг апплекейшинд өөрийн инстаграм хаягаараа нэвтэрч орох бөгөөд аль нэг платформ дээр оруулсан зураг тань нөгөөд шууд харагдах юм байна. 

Эх сурвалж: Инстаграм

Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг

 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.