УБ 9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
МУГТ Б.Сэр-Од Бостоны марафоны элит ангилалд оролцох анхны монгол тамирчин боллоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / МУГТ Б.Сэр-Од Бостоны марафоны элит ангилалд оролцох анхны монгол тамирчин боллоо

МУГТ Б.Сэр-Од Бостоны марафоны элит ангилалд оролцох анхны монгол тамирчин боллоо

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.04.08 · 2 унших

Дэлхийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй зургаан марафоны нэг болох 130 дахь удаагийн "Бостоны марафон" дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-д болно. Тус тэмцээний зохион байгуулах хорооноос (B.A.A) дэлхийн шилдэг тамирчдын жагсаалтыг албан ёсоор зарласан бөгөөд үүнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од багтжээ.

Ингэснээр Б.Сэр-Од Бостоны марафоны түүхэнд мэргэжлийн тамирчдын "Professional Field" буюу элит ангилалд уригдсан анхны монгол тамирчин болж, спортын түүхэнд шинэ хуудас нээж байна. Энэ жилийн марафонд 130 гаруй орны 30 мянга гаруй гүйгч оролцохоос зохион байгуулагчид зөвхөн олимпын медальтан, дэлхийн аварга болон топ чансаатай 50 орчим тамирчныг л энэхүү тусгай ангилалд сонгон оролцуулж байгаа юм.

Манай тамирчин өнгөрсөн онд Нью-Йоркийн марафоны элит ангилалд мөн уригдан хурд сорьж байсан бол энэ удаад дэлхийн марафон гүйлтийн хамгийн өндөр босготой Бостоны замын шилдэг гүйгчдийн нэгээр сонгогдлоо. Б.Сэр-Од нь Олимпын наадамд зургаа, ДАШТ-д 12 удаа тасралтгүй оролцсон дэлхийн цорын ганц марафонч гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.