УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Нэгдүгээр сард хүмүүсийн 45 хувь нь фитнесст явах зорилго тавьдаг ч 4-8 долоо хоногийн дараа шантардаг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Нэгдүгээр сард хүмүүсийн 45 хувь нь фитнесст явах зорилго тавьдаг ч 4-8 долоо хоногийн дараа шантардаг

Нэгдүгээр сард хүмүүсийн 45 хувь нь фитнесст явах зорилго тавьдаг ч 4-8 долоо хоногийн дараа шантардаг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.02 · 2 унших

Шинэ жилийн эхэн сар олон хүний хувьд өөрчлөлт хийх, эрүүл мэндээ сайжруулах зорилго тавих үе байдаг. Олон улсын судалгаагаар хүмүүсийн 45 орчим хувь нь шинэ оны эхэнд фитнес, дасгал хөдөлгөөнтэй холбоотой зорилго тавьдаг нь тогтоогджээ. 

Гэвч ихэнх хүмүүс эхний сард эрч хүчтэй эхэлдэг ч 4-8 долоо хоногийн дараа зорилго нь удааширч, ихэнх нь шантардаг нь нотлогдсон байна. Тухайлбал, Английн нэгэн фитнес төвийн 1700 орчим шинэ гишүүний ирцийн мэдээлэлд тулгуурласан судалгаагаар, эхний сард гишүүдийн дийлэнх нь фитнест тогтмол ирдэг байсан бол 12 сарын дараа зөвхөн 22 хувь нь идэвхтэй хэвээр байжээ. 

Эдгээр судалгааны үр дүн шинэ он, шинэ эхлэл нь сэтгэл зүйн хувьд дэмжлэг болж, түр хугацааны урам зоригийг нэмэгдүүлдэг ч, тогтмол зуршил болгохын тулд нэмэлт арга хэмжээ, хувь хүний зохион байгуулалт, дэмжлэг шаардлагатайг харуулж байна. Мөн эхний хоёр сар хамгийн чухал бөгөөд энэ хугацаанд зорилгоо тогтвортой хэвшүүлэх нь урт хугацааны амжилтын түлхүүр болдог. аж

Тиймээс шинэ жилийн зорилгоо зөв эхлүүлж, үргэлжлүүлэхийг хүсэж байгаа хүмүүст дараах алхмыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна:

  • Өдөр тутмын жижиг алхмуудыг төлөвлөж, богино хугацааны зорилтууд тавих
  • Дасгалыг найз, гэр бүлтэйгээ хамт хийх
  • Амралтын өдрүүд, завгүй үеийг урьдчилан төлөвлөх
  • Тусгай аппликейшн, дэвтрээр явц, амжилтаа тэмдэглэх 
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.