УБ 3°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Space hunting: Хотын төвд майхантай аялалд гарах уу?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Space hunting: Хотын төвд майхантай аялалд гарах уу?

Space hunting: Хотын төвд майхантай аялалд гарах уу?

Posted
Posted
Team · Posted
2026.05.21 · 2 унших

Зун цаг ирж, зүлэг мод ногоороод өөрийн эрхгүй аялал зугаалгын талаар төсөөлж байна уу? Уудам талд цэвэр агаар амьсгалан майхныхаа гадаа түүдэг гал асааж хөгжилтэй яриа өрнүүлэн суух юм сан гэж хүсэвч амжихгүй байна уу? Тэгвэл бид hunting цувралынхаа энэ удаагийн дугаарт хотын төвд ч майхантай аяллын уур амьсгалыг мэдрэх боломжтой "E-Camping”-г онцолж байна. 

Нүүр зураг.jpg

Ойрын өдрүүдэд цаг агаар аажмаар дулаарч, зуны аагим халуун хаяанд иржээ. Хурц наранд төөнүүлсээр "E-camping lounge"-ын хаалгаар ороход өндөр тааз, цэлгэр саруулхан талбай, бүдэг шар гэрэлтүүлэг болон R&B дуу биднийг угтаж, зуны намуун орой руу шилжсэн мэт тухлаг мэдрэмж төрүүлсэн юм. Өнгөрсөн оны есдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч аль хэдийн өөрсдийн гэсэн байнгын үйлчлүүлэгчидтэй болсон талаараа тус газрын үүсгэн байгуулагч Д.Байгальцэцэг онцолсон юм. 

cover-6.jpg
"E-camping lounge"-ын үүсгэн байгуулагч Д.Байгальцэцэг

Өдрийн цагаар ч зуны оройг санагдуулам орчин

cover-4.jpg

Уг газарт аль ч улиралд ирсэн аяллын уур амьсгалыг мэдрэх боломжийг олгож  зориулалтын аяны сандал ширээ, майхан, зоонтог зэргийг суурилуулжээ. Мөн зай талбай том тул олуулаа яваа үедээ суух терасс хэсэгтэй бөгөөд бусад ширээнээс хөшгөөр тусгаарлаж тухтай орчинг бүрдүүлсэн харагдана. Энэ нь ч яг л хөдөө хээр амарч зугаалж яваа үеийн уур амьсгалыг бүрдүүлэхэд нөлөөлж байгаа санагдсан юм. Дууны сонголт нь чөлөөтэй учраас үйлчлүүлэгчид өөрсдөө дуу санал болгож дуртай дуугаа сонсон суух боломжтой. Мөн прожектор ашиглан том дэлгэцээр The MongolZ багийн тоглолтуудаас авхуулаад олон үзвэрүүдийг үзүүлдэг бөгөөд хүлээн авалт, эвент мөн зохион байгуулдаг аж. 

“Үйлчлүүлэгчдэдээ аяллын уур амьсгалыг бүрэн мэдрүүлэхийн төлөө хичээж ажилладаг”

cover.jpg
"E-camping lounge"-ын бармен П.Баяржавхлан

"Ажил дээрээ байхдаа халуун оронд эсвэл аялалд явж байгаа юм шиг тухтай мэдрэмж төрдөг. Манайх аялж байгаа юм шиг мэдрэмж өгөхийн зэрэгцээ уух зүйлс, хоол гээд бүгдийг нэг дор бүрдүүлснээрээ онцлогтой. Орж ирсэн үйлчлүүлэгчдэдээ аяллын уур амьсгалыг бүрэн мэдрүүлэхийн төлөө хичээж ажилладаг учраас хүмүүс ч гэсэн дахин манайхыг зорин ирдэг гэж боддог" хэмээн бармен П.Баяржавхлан сэтгэгдлээ хуваалцсан юм.

Hunting rating:

Уур амьсгал: 4.5/5 Маш цэвэрхэн, ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж суухад тухтай орчинтой. Бүдэг шар гэрэлтүүлэгтэй учраас зуны оройг санагдуулам уур амьсгалтай. 

Орчин: 4.7/5 Хүлээн авалт арга хэмжээ зохиоход тохирох том зай талбайтай бөгөөд зүлэг, майхан терасс гээд хэсэг болгоны ширээ тус бүрд тухтай суух орчныг бүрдүүлсэн. Прожектор дэлгэцээр үзвэр үзэх боломжтой. 

Онцлог: 4/5 Манай орон жилийн дөрвөн улиралтай хэдий ч, та хүссэн үедээ  ирээд халуун орон, аялал зугаалгын үеийн дулаахан мэдрэмжийг мэдрэх боломжтой. Мөн уух зүйл, хоол, үзвэр үйлчилгээ гээд бүгдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой.

Бид Hunting цувралынхаа энэ удаагийн дугаарт хотын төвд ч зуны улирлыг мэдрүүлэх халуун орныг санагдуулам уур амьсгалтай “E-Camping”-г онцоллоо. Дараагийн дугаараар хотын өөр нэгэн өнгө төрх, орон зайг “ангуучлах” болно. Хамтдаа эрж хайцгаая!

cover-7.jpg

cover-9.jpg

cover-5.jpg
cover-2.jpg
cover-3.jpg

Сэтгүүлч А.Дүүрэнбилэг

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.