УБ -3°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Netflix үзэгчдийн сэтгэл санаанд тохирсон кино, цуврал санал болгодог болно
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Netflix үзэгчдийн сэтгэл санаанд тохирсон кино, цуврал санал болгодог болно

Netflix үзэгчдийн сэтгэл санаанд тохирсон кино, цуврал санал болгодог болно

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2026.11.05 · 2 унших

Netflix хэрэглэгчдийн тухайн үеийн сэтгэл санаа, сонирхолд тохируулан кино, цуврал санал болгох AI Discover нэртэй шинэ үйлчилгээг туршиж эхэлжээ. Хиймэл оюунд суурилсан энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчдэд үзэх зүйлээ удаан хайх шаардлагагүйгээр, тухайн мөчид юу үзмээр байгаагаасаа хамааран сонголт хийхэд туслах зорилготой юм.

Шинэ үйлчилгээний тусламжтайгаар хэрэглэгчид “Хөнгөн, хөгжилтэй зүйл үзмээр байна”, “Аймшгийн кино үзье”, “Гэр бүлээрээ кино үзэх”, “Богино хугацаанд үзэж дуусгах бүтээл” зэрэг сэдвээс сонголт хийх боломжтой. Үүний дагуу хиймэл оюун тохирох кино, цувралуудыг санал болгох бөгөөд хэрэглэгч сонголтоо улам нарийвчлах, өөр төрлийн бүтээл санал болгуулах боломжтой байна. Мөн таалагдаагүй бүтээлийг дахин санал болгохгүй байх тохиргоо нэмэгджээ.

AI Discover үйлчилгээг эхний ээлжинд АНУ-ын англи хэлээр Netflix ашигладаг цөөн хэрэглэгчийн телевизийн апп дээр туршиж байгаа бөгөөд ойрын долоо хоногуудад илүү олон хэрэглэгчид нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Netflix туршилтын үр дүн, хэрэглэгчдийн санал хүсэлтэд үндэслэн уг үйлчилгээг цаашид хөгжүүлэх эсэхээ шийдэх юм. Одоогоор Монголд хэзээ нэвтрүүлэх нь тодорхойгүй байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.