УБ 2°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Утаснаасаа үнэтэй кейс: Damascus Opal Arc Pulse
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Утаснаасаа үнэтэй кейс: Damascus Opal Arc Pulse

Утаснаасаа үнэтэй кейс: Damascus Opal Arc Pulse

Posted
Posted
Team · Posted
2026.01.09 · 2 унших · — үзсэн

ARC брэнд iPhone-д зориулсан “Damascus Opal Arc Pulse” хэмээх дээд зэрэглэлийн кейсээ танилцууллаа. Энэхүү загвар нь массын зах зээлд зориулагдаагүй бөгөөд ердөө 100 ширхэг үйлдвэрлэгдсэн тул утасны кейс гэхээс илүү үнэ бүхий аксессуар болж байна. ARC брэндийн уг загвар нь утсыг далдлах биш, харин үндсэн өнгө, материал, инженерчлэлийг нь илүү тодруулж харуулах зорилготой ажээ.

Бусад энгийн кейсээс ялгарах онцлог нь юу вэ?

Кейсийн хийц нь дамаск титаны нэгэн цул блокоос гарган авсан CNC технологиор боловсруулагдсан бөгөөд опал өнгийн дулааны оксиджуулалт нь кейс бүрийг давтагдашгүй хээ, өнгө төрхтэй болгожээ. Иймд энэхүү дахин давтагдашгүй цор ганц загварууд нь үйлдвэрийн бүтээгдэхүүн гэхээс илүү гар урлалын бүтээл хэмээн нэрлэгдэж алдартай урчуудын бүтээлтэй дүйцэхүйц хэмжээнд үнэлэгдээд буй.

Damascus Opal Arc Pulse нь минимал хэлбэрээ хадгалсан, доргилт, уналтад тэсвэртэй дотоод давхаргатай бөгөөд камер болон ирмэгийн хэсгийг онцгойлон хамгаалсан 360° хамгаалалтын бүтэцтэй. Утасны дөрвөн өнцгийг хамгаалснаас өөр илүү хийц байхгүй тул iPhone-ийн дизайн, пропорцыг алдагдуулахгүй давуу талтай юм.

Албан ёсны сайт дээрээ 1,600$ буюу ойролцоогоор 5,811,000₮ худалдаалагдаж буй уг загварын талаар ARC брэнд хэлэхдээ “худалдаж авах эсэх нь хувь хүний сонголт учраас үнэ тийм ч чухал биш байх” гэжээ. Тэгвэл та энэ кейсийг авах байсан уу?

3.jpg
2.jpg

Эх сурвалж: arc.cc

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.