УБ 0°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
BTS хамтлагийн "SWIM" дуу "Song of the Summer 2026"-аар тодорлоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / BTS хамтлагийн "SWIM" дуу "Song of the Summer 2026"-аар тодорлоо

BTS хамтлагийн "SWIM" дуу "Song of the Summer 2026"-аар тодорлоо

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.05.27 · 2 унших

АНУ-ын Лас-Вегас хотын "MGM Grand Garden Arena"-д тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 52 дахь удаагийн "American Music Awards" (AMA) шагнал гардуулах ёслолоос БНСУ-ын поп хамтлаг BTS "Song of the Summer 2026" төрөлд тэргүүллээ. Тэд энэ оны гуравдугаар сард гаргасан "SWIM" нэртэй сингл дуугаараа поп дуучин Тейлор Свифт, Харри Стайлс нарын өөр есөн уран бүтээлчийн шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж, уг шагналыг авсан байна.

"American Music Awards"-ын "Song of the Summer" номинаци нь тухайн жилийн зуны улирлын хөгжмийн өнгө төрхийг тодорхойлох, хамгийн өндөр хүлээлттэй байгаа хит бүтээлийг фенүүдийн санал асуулгаар урьдчилан шалгаруулдгаараа онцлогтой. Хөгжмийн салбарт зуны улирлыг тусгайлан онцолж, тренд дууг тодруулах поп соёлын хэв маяг 1910-аад оны үеэс яригдаж эхэлсэн бөгөөд Billboard сэтгүүл 1958 оноос албан ёсны чартын системээр баримтжуулж ирсэн түүхтэй юм.

Тус хамтлаг энэ жилийн ёслолоос "Song of the Summer"-аас гадна хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй дээд шагнал болох "Artist of the Year" болон "Best Male K-Pop Artist" төрөлд давхар тэргүүлж, нийт гурван цомын эзэн боллоо. 

Эх сурвалж: American Music Awards

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.