УБ 4°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Сүхбаатарын талбайд зул сарын баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Сүхбаатарын талбайд зул сарын баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

Сүхбаатарын талбайд зул сарын баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.12.25 · 2 унших · — үзсэн

Дэлхийн улс орнууд зул сар болон шинэ жилийн баярыг угтан төв талбай, нийтийн эзэмшлийн орон зайд зул сарын баярын худалдаа, соёлын арга хэмжээг зохион байгуулж, баярын уур амьсгалыг бүрдүүлдэг уламжлалтай билээ. Үүний нэгэн адил Улаанбаатар хотод “Зул сарын баярын худалдаа” арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн төв талбайд зохион байгуулагдаж байна.

Энэхүү худалдаа, үйлчилгээ нь “Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэдэд зориулсан энтертаймэнт орчин, соёл урлагийн тоглолт, хоол, худалдаа үйлчилгээг нэг дор багтааснаараа онцлог юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр төв талбайд байрлуулсан асар дотор дурсгалын зураг авхуулах орчин бүрдүүлж, өдөр бүр соёл, урлагийн тоглолт зохион байгуулж байна. Тоглолт 18:00-19:00 цагийн хооронд үргэлжлэх бол иргэд 11:00-21:00 цагийн хооронд хүрэлцэн ирж үйлчилгээ авах боломжтой аж.

Асрын гадна хэсэгт халуун хоол, цай, нэрмэл, халуун дарсаар үйлчлэх найман хоол, үйлчилгээний цэг ажиллаж байгаа бол дотор хэсэгт гацуур, зул сарын чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гар урлалын бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулж байна. Одоогоор шингэн хүнсний бүтээгдэхүүний нэг, хоол үйлдвэрлэлийн хоёр, худалдаа үйлчилгээний хоёр, нийт таван иргэн, аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм.

Түүнчлэн төв талбайн найман хэсгийг “Харри Поттер” сэдвээр тохижуулж, иргэдэд зураг даруулах боломжийг бүрдүүлсэн бөгөөд номын худалдаа ч мөн гарчээ. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү худалдаа, соёлын арга хэмжээ нь иргэд, гэр бүлүүдийг шинэ оныг угтах баярын уур амьсгалд нэгтгэх зорилготойг онцолсон байна.

“Зул сарын баярын худалдаа” болон холбогдох соёл, урлагийн арга хэмжээнүүд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төв талбайд үргэлжлэх юм.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.