“Inner Peace" буюу дотоод амар амгалан гэж юу вэ?

2026.04.032 минут унших
“Inner Peace" буюу дотоод амар амгалан гэж юу вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Та сүүлийн үед бусдын нүдэнд ямар харагдаж байгаа бол гэж санаа зовж, асуусан зүйлд нь ингээд хариулчихвал яах бол хэмээн бодож, хийж буй зүйлээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж хэт их хичээж, арай л их энерги, хүч зарцуулаад байгаа юм шиг мэдэрч байна уу? Ингэж бусдын бодолд хэт анхаарах нь биднийг биеийн хүчний ажлаас ч илүү ядрааж туйлдуулдаг гэнэ.

American Psychological Association (APA) сүүлд гаргасан нэгэн судалгаандаа “Inner Peace буюу хүний дотоод амар амгалан бусдад ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх, өрөвдүүлэх эсвэл анзаарагдах гэсэн хүслээс ангид байхад оршдог” хэмээн тодорхойлсон байна. Тус судалгаанаас үзэхэд өөрийнхөө үнэ цэнийг гадаад үзэмж, сошиал медиа хандалт, бусдад хүлээн зөвшөөрөгдөх байдлаар үнэлж, тодорхойлох хандлагатай байдаг хүмүүс илүү стресстэй, сэтгэлзүйн байдал тогтворгүй, амьдралын сэтгэл ханамж бага байдгийг тогтоожээ. Харин хэнээс ч, юунаас ч үл хамааран өөрийнхөө дотоод мөн чанараа таньж мэдсэн, өөрийгөө үнэлж чаддаг хүмүүс тогтвортой сэтгэл зүйтэй, тайван амьдралтай байдаг аж.

Тиймээс АНУ-ын сэтгэл судлалын холбооны сэтгэл зүйчдийн хэлж буйгаар “таныг бусад хүмүүс хэрхэн харж, ойлгож, хүлээж авахад хэт анхаардгаа болих нь тогтвортой шийдвэр гаргахад  эергээр нөлөөлөхөөс гадна хувийн орон зайгаа хамгаалахад тусалдаг” гэсэн байна. Учир нь бусдын бодолд хэт анхаардаг хүмүүс өөрийн юу хүсэж, юу хиймээр байгаад биш нөгөө хүний хүлээж авах хандлага шийдвэрт хэт анхаарснаар буруу шийдвэр гаргах магадлал өндөр байдаг ажээ. Иймд бусдын бодол, хариу үйлдэлд илүү анхаардаг хүмүүсийг өөрийн үнэ цэнийг хөндлөнгийн хүнээр бус, өөрөө дотроосоо тодорхойлох чадварт суралцаж, тайван, бие даасан, амьдралын утга учрыг эрэлхийлсэн, өөдрөг үзэлтэй байж, дадал мэт хэвшүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.  

Эх сурвалж: American Psychological Association (APA)

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд