УБ -15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Шинэ 007: Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондоор сонгогджээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Шинэ 007: Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондоор сонгогджээ

Шинэ 007: Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондоор сонгогджээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.11.17 · 2 унших

Холливүүдийн жүжигчин Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээхээр болсоныг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-нд Amazon MGM студи албан ёсоор зарлалаа. Ийнхүү тэрбээр өдгөө 40 настай жүжигчин Дэниел Крэйгийн дараах 007-г бүтээх долоо дахь жүжигчин болж байна. Amazon MGM студийн хэлж буйгаар Паттинсоны жүжиглэлт, үзэгчдийг татах хүч, хүчтэй төрх нь энэхүү дүрд сонгогдоход нөлөөлсөн хэмээн онцолжээ. Роберт Паттинсоныг бид Twilight, The Batman зэрэг киногоор нь сайн мэднэ. Харин энэ удаагийн дүр хэр онцгой байх бол хэмээн олон нийт, кино сонирхогчид өндөр хүлээлт тавиад байна.

Энэхүү шинэ төслийн найруулагчаар алдарт “Dune” киноны найруулагч Дени Вильнёв, зохиолчоор “Peaky Blinders”-ийг бичсэн Стивен Найт нар ажиллах юм байна. Өмнөх Жеймс Бонд болох Крэйгийн түүх “No Time to Die”-аар төгссөн тул энэхүү төсөл нь 007-гийн өөр нэг шинэ түүхээр өрнөх нь тодорхой болоод байгаа юм. Харин энэ удаагийн 007 бусад дүрээс хэр ялгаатай, ямар онцлогтой байхыг уран бүтээлчид хараахан мэдэгдээгүй байна. 

Amazon MGM студи нь анх удаа Жеймс Бондын киног бүтээж байгаа бөгөөд олон жилийн завсарлага, студийн өөрчлөлтийн дараа франчайзын шинэ үеэ эхлүүлэх гэж байна. Мөн зураг авалтыг ирэх жил эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэж мэдээлсэн ч баттай тов зарлаагүй юм. Тиймээс зураг авалт хэзээ эхлэх, нээлтийн өдөр зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. 

Роберт Паттинсон “Жеймс Бонд бол кино урлагийн домогт дүрүүдийн нэг. 007-гийн дүрийг надад итгэн хүлээлгэсэн нь миний хувьд маш нэр төрийн хэрэг болох юм. Энэ дүрд тоглох нь яг л мөрөөдөл биелж байгаа юм шиг санагдаж байна. Ийм гайхалтай багтай хамтран ажиллаж, ажлаа эхлэхийг л тэсэн ядан хүлээж байна” гэж ярьжээ.

Харин найруулагч Дени Вильнёв “Юуны өмнө энэхүү түүхэн дүрийг бүтээсэн нийт авьяаслаг жүжигчдэдээ талархал илэрхийлье. Бидэнд олон гайхалтай жүжигчид байсан ч одоо 007 гэвэл ганц л хүнийг нэрлэх байна. Роберт Паттинсоныг шинэ Жеймс Бондоор угтаж авч байгаадаа туйлын баяртай байна” гэсэн юм. Мөн хэвлэлүүдийн мэдээлснээр Паттинсон, Жеймс Бондын дүрээр гурван кинонд тоглох гэрээ байгуулж, бусад жүжигчдэд тавьсан саналаас илүү өндөр цалингийн гэрээ байгуулсан гэжээ. 

Эх сурвалж: Amazon MGM

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.