УБ 3°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
2026 он гарснаас хойш орон сууцны түрээсийн дундаж үнэ буурчээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 2026 он гарснаас хойш орон сууцны түрээсийн дундаж үнэ буурчээ

2026 он гарснаас хойш орон сууцны түрээсийн дундаж үнэ буурчээ

Posted
Posted
Team · Posted
2026.05.21 · 2 унших

Улаанбаатар хотод орон сууц түрээсийн дундаж үнэ өмнөх сартай харьцуулахад буурсан үзүүлэлт ажиглагджээ. Тэр дундаа 3 өрөө орон сууцны түрээсийн үнэ 2026 он гарснаас хойш хамгийн их дүнгээр буюу 230 мянган төгрөгөөр буурсан байна. Энэ нь өрхийн нэг сард хэрэглэх тог цахилгааны мөнгө, хүүхдийн цэцэрлэгийн дундаж төлбөртэй тэнцэх хэмжээний өөрчлөлт болж байгаа юм. 

Харин хоёр өрөө байрны түрээс мөн үеэс 0,06 сая буюу 60 мянга орчим төгрөгөөр хямдарсан ажээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар 1 өрөө байр хөлслөх дундаж өртөг 1.27 сая төгрөг, 2 өрөө байр 1.81 сая төгрөг, 3 өрөө байр 2.78 сая төгрөгийн үнэтэй байна. 

Мөн Улаанбаатар хотын 6 дүүргийн 18 байршлын үнийн мэдээллийг нэгтгэж орон сууц түрээслэх дундаж өртгийг Үндэсний статистик хороо тогтоожээ. Тус мэдээллээс үзэхэд Сүхбаатарын талбай, 220 мянгат, Зайсан цогцолбор, River garden хотхон зэрэг байршилд орон сууц хөлслөх өртөг хамгийн өндөрт тооцогдож байгаа юм байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Сэтгүүлч Б.Нарангэрэл

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.