“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

2026.08.213 минут унших
“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй залуусын өмнө боловсролын чанар, карьерын сонголт, санхүүгийн бие даасан байдал хамгийн том сорилт болон тулгарч байна. Хүсэл эрмэлзлээр дүүрэн ч сургалтын төлбөрийн асуудал болон санхүүгийн мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан боломжоо хязгаарлуулж буй оюутан залууст бодит дэмжлэг, зөв чиглүүлэг болж залуусын ирээдүйд хөрөнгө оруулах зорилгоор Нөмөр кредит ББСБ болон ЦойлогсоZ залуусын коммьюнити хамтран "Чамайг дэмжье" хөтөлбөрийн хүрээнд “Student Opportunity Day” арга хэмжээг наймдугаар сарын 19-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

“Student Opportunity Day” арга хэмжээ нь залууст боловсрол, карьер хөгжүүлэлт болон санхүүгийн мэдлэгийн талаарх цогц мэдээллийг хүргэхийн сацуу сургалтын төлбөрийн санхүүжилт сонирхож буй оролцогчдыг салбарын мэргэжилтнүүдтэй холбох зорилготой зохион байгуулагдсан юм. Арга хэмжээнд 350 гаруй оюутан залуус оролцож, карьераа хэрхэн эхлүүлж, санхүүгээ хэрхэн ухаалаг удирдах, сургалтын төлбөрийн асуудлаа бодитоор шийдвэрлэх боломжийн талаар салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсон суралцсан билээ. Ингээд тус арга хэмжээний үеэр тавигдсан илтгэл болон хэлэлцүүлгээс онцлон хүргэж байна.

Б.Цацрал: Сурах бол хамгийн аз жаргалтай мөч юм

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
Samsung Electronics компанийн Маркетинг харилцаа холбооны зохицуулагч

Оюутны дөрвөн жил бол зөвхөн батламж, кредит цуглуулдаг үе биш, харин ирээдүйд хэн болохоо эрж хайж, өөртөө үнэнч байх хамгийн чухал цаг хугацаа юм. Энэ үед л бидэнд алдаж, бүтэлгүйтэж, түүнээсээ суралцах эрх олддог юм шүү. Мөн их сургуулийн дипломоор боломжоо битгий хязгаарлаарай. Дипломоо хүлээж суухын оронд зориглоод дадлага хийж, мэргэжлийн мэдлэгээс гадна зөв хандлага, багаар ажиллах чадвараа давхар хөгжүүлж, өөрийнхөө сонголтыг өөрөө бүтээгээрэй. Сурах бол хамгийн аз жаргалтай мөч юм. Тэр мөч бүрийг хайрлан талархан хичээнгүйлэн сураарай. Өнөөдөр чиний сурсан, мэдсэн зүйл ирээдүйд чиний бамбай болох учиртай.

Б.Билэгт: Зээлдүүлэгч таныг оноогоор дүгнэдэг цаг ирж байна

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
Богд банк ХК-ийн Байгууллагын банк хариуцсан дэд захирал, Бодь даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга 

Ирээдүйд бидний зээлийн түүх маш чухал байр суурь эзэлнэ. Тиймээс бага гэлтгүй сар бүр төлбөрөө хугацаанд нь төлж, зээлжих зэрэглэлийн оноогоо одооноос ухаалгаар бүтээж эхлээрэй. Түүнчлэн хөдөлмөрлөж олсон мөнгөө эрсдэлээс хамгаалахын тулд аливаа санхүүгийн мэдээллийг биечлэн шалгах, яарсан эргэлзээтэй үедээ түр зогсох, туршлагатай нэгэнтэй заавал зөвлөх гэсэн гурван дүрмийг баримтлах хэрэгтэй. Мөн амьдралдаа хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга бол “мөнгөтэй болохоороо хуримтлуулна” гэж хойшлуулалгүй, банкны аппликэйшн дээрээ автомат гүйлгээ тохируулан сар бүрийн орлогоосоо хамгийн эхэнд хуримтлалаа суутгуулаад, зөвхөн үлдсэнийг нь зарцуулдаг дадлыг өнөөдрөөс шууд эхлүүлэх явдал юм. Хүн бүр харилцан адилгүй. Тиймээс хэн, хэдэн настайдаа хуримтлуулж, хэдэн настайдаа санхүүгийн эрх чөлөөнд хүрэх эсвэл хэр их хэмжээний өртэй байна гэдгийг тодорхойлж хэлэх боломжгүй. Гэхдээ эрт эхлэх тусмаа хождог юм шүү. Цаг хугацаа бол хуримтлалын хамгийн хүчтэй зүйл.

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг

Хүндэт зочдын маань илтгэл өндөрлөж, үргэлжлүүлэн панел хэлэлцүүлэг эхэлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр цаг төлөвлөлт болон анхны орлогоо хэрхэн олж, зохицуулж, сэтгэл зүйн уналттайгаа хэрхэн нүүр тулж, давж байсан бодит туршлагаасаа хуваалцахаас гадна оюутан насандаа юу хийж бүтээж, юуг ойлгож, ухаарсан талаараа бидэнтэй ярилцсан юм. Тэд дуртай зүйлээ хийж өөрийгөө олохоос гадна их сургуульдаа танилцсан найзууд, зөв хүрээлэл бол оюутан насны хамгийн үнэ цэнтэй зүйл болохыг онцолж байлаа.

Н.Эрдэнэ: Жинхэнэ дурласан зүйлийнхээ төлөө хэдий ядарч, зовсон ч хэзээ ч бууж өгдөггүй

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
Сагсан бөмбөгийн тамирчин

Оюутан байхад миний цаг төлөвлөлт маш муу байсан. Харин одоо мэргэжлийн тамирчин болох замд гарснаар энэ чадварт зайлшгүй суралцах шаардлагатай нүүр тулж, өдөр тутмын хоол хүнсээ зохицуулахаас эхлээд бэлтгэлээс 30 минутын өмнө өөртөө заавал цаг гаргаж хэвшээд байна. Эргээд бодоход, оюутан насандаа хичээлээ орхигдуулж хэт нэг тал руугаа явж дээ гэж боддог юм. Тиймээс хичээл, спорт болон найз нөхдийн үнэ цэнтэй хүрээлэл гээд бүх зүйлд цагаа тэнцвэртэй зарцуулах нь ямар чухал болохыг ойлгосон юм. Хэдийгээр би сагсан бөмбөгийн гэр бүлд өсөж, аав, ахыгаа харж энэ спортыг сонгосон ч нэг хэсэгтээ сагснаас илүү цэнгээнт бүжгийн олон медальтай явсан үе бий. Одоо зарим залуусыг харахад хангалттай туршлагагүй байж зөвхөн мөнгө олохын төлөө бусдыг дуурайж, сонголт хийгээд байх шиг санагддаг. Бусдыг дуурайхаас илүү өөрийнхөө дуртай зүйлийг л олж хийгээсэй гэж хүсдэг. Учир нь жинхэнэ дурласан зүйлийнхээ төлөө хэдий ядарч, зовсон ч хэзээ ч бууж өгдөггүй юм билээ.

Б.Анун: Хүн дуртай зүйлээ зүгээр л зориглоод нэг оролдоод үзэх хэрэгтэй

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
АШУҮИС-ийн 5-р курсийн оюутан

Багадаа Юүтүб их үздэг, юүтүбэр болохыг мөрөөддөг байсан ч “би чадах болов уу” гэж өөртөө эргэлзэж, өөрийгөө голж явсан үе бий. Гэхдээ зориглоод нэг оролдоод үзтэл санасныг бодоход амархан байсан. Одоо бол бичлэгээ ердөө аравхан минутын дотор хийдэг болсон. Хүн дуртай зүйлээ зүгээр л зориглоод нэг оролдоод үзэх хэрэгтэй юм билээ. 

Би зүгээр суух дургүй, байнга л өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд, ажил хийж үзээрэй, олон хүмүүстэй харилцаж үзээрэй, бусдад “баярлалаа” гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлж сураарай. Ажил бол амьдралын хамгийн том туршлага болдог юм шүү.

Б.Тэлмүүн: Бид дуртай зүйлээ хийх тусам хүүхэд нас руугаа эргэж очдог

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
“Раннинг.мен”-ий Үүсгэн байгуулагч

Бид дуртай зүйлээ хийх тусам хүүхэд нас руугаа эргэж очдог. Багадаа утсаараа зураг эвлүүлж, лего тоглох дуртай хүүхэд байлаа. Тэгээд дунд ангидаа ахынхаа компьютер дээр анх удаа фотошоп хийж үзээд яг л өөрийгөө олж авах шиг санагдсан. Тэр үед энэ бүхэн гэнэт бий болсон зүйл биш, харин бага наснаас л миний сэтгэлд байсан чин хүсэл байсныг ухаарсан даа. Сэтгэл зүйн хувьд шатна гэдэг маш чанга. Анх удаа бизнес эрхэлж, ур чадвараа бусдад харуулах үедээ би уналтад орж хүнд үетэй тулгарсан. Төгсөх курстээ дипломын хажуугаар ажил амьдрал, эрүүл мэндээ зохицуулах гэж их хичээсэн. Амрахгүй болохоор хүн илүү сэтгэл санаагаар унаж, олон зүйл бодож эхэлдэг юм билээ. Тэгээд л аливаа асуудлыг давж гарах сэтгэл зүй ямар чухал болохыг ойлгосон доо. “Энэ асуудал, асуудал биш шүү дээ” гэх бодол өөрөө өөрийгөө дэмжих, харах өнцөг маш чухал юм билээ.

Ийнхүү илтгэл, хэлэлцүүлэг өндөрлөж арга хэмжээнд хүрэлцэн ирсэн залуусаасаа супер нэг азтанг тодруулж Нөмөрийн гарын бэлэг өгөхөөс гадна Нөмөр кредит ББСБ-ын Маркетинг, харилцагчийн үйлчилгээний ахлах менежер Г.Мөнхзул “сургалтын төлбөрийн санхүүжилтийн боломж”-ийн талаар танилцуулсан юм. 

Тэрбээр “Нөмөрийн хамт олон 2021 оноос хойш хүсэл тэмүүллээр дүүрэн залуусынхаа боловсролыг дэмжих, тэдэнд боломж олгох зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байгаа. Энэ хугацаанд 350 гаруй залуусын сургалтын төлбөрийн асуудлыг шийдэж, +1 тэрбум сургалтын төлбөрийн санхүүжилт, 5 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг олгосон байна. Тиймээс оюутны зээлийг зээл биш боломж гэж харах хэрэгтэй. Бид хүн бүрд нээлттэй боломж олгож зөвхөн сургалтын төлбөрөөр хязгаарлагдахгүй суралцах, хөгжих, ажиллах боломжоор тасралтгүй дэмжин ажиллана” хэмээн онцолж байлаа.

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
Нөмөр кредит ББСБ-ын Маркетинг, харилцагчийн үйлчилгээний ахлах менежер Г.Мөнхзул

Мөн ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Батзориг "Залуусыг зөвхөн Монголын орчин нөхцөлөөр хязгаарлагдалгүй чөлөөтэй сэтгэж, суралцах болон ажиллах өөрийн гэсэн арга барилаа олоосой гэж хүсдэг. Хэн нэгнийг албан тушаалаар нь бус, хэдэн хүний итгэлийг даахуйц, хэр зорилготой хүн бэ гэдгээр нь бодит өсөлтийг харах хэрэгтэй. Манай нийгэмд залуусын хоорондын итгэлцэл 27%, ирээдүйдээ итгэх итгэл 25% болж буурсан энэ үед бид багийн тоглолт хийж, хүрээллээ тэлэн асуудлыг өөрсдөө шийдэх ёстой. Тиймээс ч бид сайн дурын ажил, орлого олох дэмжлэгийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, залуусынхаа 5-10 жилийн дараах мөрөөдөлд хүрэх гүүр нь болон дараагийн түвшинд гаргахаар зүтгэж байна” гэсэн юм.

Мөрөөдлийнхөө зүгт хийх дараагийн алхмаа бидэнтэй хамт эхлүүлж өөртөө хөрөнгө оруулалт хийсэн залуустаа баярлалаа. Сурч хөгжих тэмүүлэлд тань нөмөр болоход бид бэлэн!

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг
“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө нийтлэлийн зураг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

“Student Opportunity Day” арга хэмжээ амжилттай болж өндө...