УБ 8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хайртай хүнийхээ гараас атгах нь өвдөлт намдаах эмтэй ижил нөлөө үзүүлдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хайртай хүнийхээ гараас атгах нь өвдөлт намдаах эмтэй ижил нөлөө үзүүлдэг

Хайртай хүнийхээ гараас атгах нь өвдөлт намдаах эмтэй ижил нөлөө үзүүлдэг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.13 · 2 унших · — үзсэн

Хайртай хүнийхээ гараас атгах үед хүний биед өвдөлт намдаах эмтэй ижил нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Учир нь хосууд гар гараа барилцах мэдрэмж нь тэдний тархины долгион болон зүрхний цохилтыг нэгэн хэмнэлд оруулдаг байна.

Голдштейн тэргүүтэй эрдэмтдийн 2018 онд хийсэн “Brain-to-brain coupling during handholding is associated with pain reduction" судалгаагаар эмэгтэй хүн өвдөлт мэдэрч байх үед хайртай залуу нь гарыг нь барихад хосуудын тархины идэвхжил синхрончлогдож, улмаар өвдөлт мэдрэх түвшин мэдэгдэхүйц буурдаг болохыг баталсан байна. Энэхүү тархины долгионы ижилсэл нь өвдөлтийн дохиог сааруулах биологийн үндэс суурь болдог ажээ.

Туршилтаар хосууд гар барилцахгүй, бие махбодын хүрэлцэх холбоо үүсгээгүй тохиолдолд дээрх синхрончлол үүсдэггүй бөгөөд өвдөлт намдах нөлөө ажиглагдаагүй байна. Үүнээс үзэхэд хайртай хүнийхээ гарыг атгах нь сэтгэл зүйн дэмжлэг болохоос гадна төв мэдрэлийн системд өвдөлт намдаах дохио ажээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.