УБ 3°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монголын сийлбэрчид Дэлхийн аварга шалгаруулах "Ice Alaska 2026" тэмцээнд дэд байр эзэллээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монголын сийлбэрчид Дэлхийн аварга шалгаруулах "Ice Alaska 2026" тэмцээнд дэд байр эзэллээ

Монголын сийлбэрчид Дэлхийн аварга шалгаруулах "Ice Alaska 2026" тэмцээнд дэд байр эзэллээ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.02.26 · 2 унших

АНУ-ын Аляска мужийн Фэйрбэнкс хотноо энэ сарын 16-ны өдөр эхэлсэн Дэлхийн мөсөн урлалын аварга шалгаруулах "Ice Alaska 2026 - World Ice Art Championship" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон баг тамирчид амжилттай оролцож, дэд байрт шалгарлаа.

Монголын баг энэ удаагийн тэмцээнд байгаль дэлхийн сэргэлтийг дүрсэлсэн "Everything is Waking Up" хэмээх өвөрмөц шийдэлтэй бүтээлээрээ өрсөлдсөн юм. Тус багийг олон улсын тэмцээний арвин туршлагатай уран сийлбэрчин Ц.Батмөнх ахалж, бүрэлдэхүүнд нь сийлбэрчин Х.Алтанхүү, Д.Энхбат, Д.Мөнхтуул нар ажиллажээ.

1990-ээд оноос эхлэлтэй "Ice Alaska" олон улсын наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг мастеруудыг цуглуулдаг бөгөөд 2021 оноос эхлэн шинэчилсэн зохион байгуулалттайгаар жил бүр уламжлал болгон зохиогдож буйгаараа онцлог.

Монголын уран сийлбэрчид сүүлийн 20 гаруй жилийн турш тус тэмцээнд тогтмол оролцож, өөрсдийн дахин давтагдашгүй арга барил, үндэсний хэв шинжийг шингээсэн бүтээлүүдээрээ дэлхийд танигдаад байгаа юм. Манай улсын баг тамирчид өмнөх жилүүдэд ч мөн тэргүүн болон тусгай байруудыг удаа дараа хүртэж байсан амжилттай.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.