УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Gen Z үеийнхний дунд хуучны бугуйн цаг тренд болж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Gen Z үеийнхний дунд хуучны бугуйн цаг тренд болж байна

Gen Z үеийнхний дунд хуучны бугуйн цаг тренд болж байна

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.04.07 · 2 унших

Nokia 1100, Sony Ericsson T610 зэрэг утаснуудад цаг харуулах өгөгдөл нэмэгдсэнээр 2000-аад оны үеэс эхлэн гар утас бидний бугуйн цагны хэрэглээг орлож эхэлсэн билээ. Түүнчлэн 2010 он гэхэд iPhone, компьютер, телевиз, бүр гэр ахуйн төхөөрөмж хүртэл байнга цаг харуулдаг болсон нь олон нийт “бугуйн цаг өдөр тутмын хэрэглээнээс хасагдах уу?” хэмээх асуултыг тавьж байсан юм. Тэгвэл өнөөдөр Gen Z үеийнхэн бугуйн цагийг өөр зорилгоор дахин ашиглаж эхэлжээ. Тодруулбал, Z үеийнхний хувьд бугуйн цаг дан ганц цаг хугацаа заагч төдийгүй өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж, загварын чиг хандлага, соёлын шинэ элемент болон хувирсан байна.

Bezel брэндийн сүүлийн нэг жилийн тайлангаас харахад 30-аас доош насныхан бугуйн цагны нийт худалдан авалтын 3.1%-ийг бүрдүүлж, тогтмол бугуйн цаг худалдаж авах чадамжаараа Gen Z үеийнхэн бусад насны бүлгийг тэргүүлж байгаа аж. Мөн АНУ-ын Chrono24 компанийн 2025 оны судалгаанаас үзэхэд 14-28 насныхны дунд хуучны сонгодог, нимгэн хийцтэй, илүү энгийн загвартай цагны худалдан авалт 2018 оноос хойш 44%-иар өссөн болохыг дурджээ. Мөн Cartier Tank Louis Cartier, Vacheron Constantin Patrimony зэрэг хуучны цагнуудаас гадна ретро загварууд дахин эрэлтэд орсон ажээ. Ийнхүү хуучин загварууд дахин хэрэглээнд нэвтэрсэн нь "Gen Z үеийнхэн илүү энгийн, удаан хэрэглэгддэг, үнэ цэнтэй зүйлсийг чухалчилдаг болсонтой холбоотой" хэмээн судлаачид онцолж байна. 

Z үеийнхэн бугуйн цагийг дизайн, харагдах байдлаар нь түлхүү үнэлдэг юм байна. Тухайлбал, зарим хэрэглэгчид тухайн цаг ажилладаг эсэхийг нь ч үл тоон, гоёлын бугуйвч болгон хэрэглэдэг байна. Мөн хүйсийн ялгааг арилгаж, эрэгтэйчүүд эмэгтэй загвар, эмэгтэйчүүд эрэгтэй загвар сонгох нь түгээмэл болжээ. Жишээлбэл, Холливудын жүжигчин Timothée Chalamet “Cartier Panthère” брэндийн эмэгтэй цаг зүүснээс хойш залуус илүү жижиг, эмэгтэйлэг загварыг зоригтой зүүж эхэлсэн байна. Түүнчлэн Academy Awards, Oscar зэрэг арга хэмжээний дараа Michael B. Jordan, Pedro Pascal нарын сонголт хэрэглэгчдийн худалдан авалтад шууд нөлөөлсөн талаар бугуйн цагны зах зээлийг эзлэгчид онцолж байна.

tsag.jpg

Эцэст нь Gen Z үеийнхэн бугуйн цагийг зөвхөн цаг харах гэж ашигладаг байсан анхны үүргээс нь илүү өөр байдлаар буюу дурсамж, гоо зүй, хувь хүний илэрхийлэл болгон ашиглаж байгаа аж. Тэд нийтлэг Rolex, Patek Philippe зэрэг брэндийг дагах бус өөрийн онцлогийг тодотгосон, ретро, хуучны үеийн дизайнтай бугуйн цаг сонгохыг илүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, бугуйн цагны хэрэглээ дахин дэлгэрч байгаа ч энэ удаад технологийн хэрэгсэл биш, харин загварын чиг хандлага, өөрийгөө илэрхийлэх шинэ хэл болгон ашиглаж байгаа юм.

Эх сурвалж: CNN 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.