УБ 0°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“PGL Bucharest 2026“ тэмцээнд The MongolZ гуравдугаар байр эзэлж онооны үзүүлэлтийг Techno тэргүүллээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “PGL Bucharest 2026“ тэмцээнд The MongolZ гуравдугаар байр эзэлж онооны үзүүлэлтийг Techno тэргүүллээ

“PGL Bucharest 2026“ тэмцээнд The MongolZ гуравдугаар байр эзэлж онооны үзүүлэлтийг Techno тэргүүллээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.04.13 · 2 унших

Румын улсын Бухарэст хотноо зохион байгуулагдсан CS2-ын хоёрдугаар зэрэглэлийн “PGL Bucharest 2026“ тэмцээнд манай улсын The MongolZ баг өрсөлдөгч баг болох Францын 3DMAX-ийг 2:0-ээр хожиж илт давуу ялалт байгуулснаар PGL Bucharest 2026 тэмцээний хүрэл медалийг хүртлээ. Гуравдугаар байрны төлөөх тоглолт финалд шалгарахаар өрсөлдсөн Astralis болон FUT багуудын тоглолтоос ч өмнө шийдэгдэж The MongolZ баг шагналын тавцанд зогсох эрхээ баталгаажуулсан байна.

“PGL Bucharest 2026“ тэмцээн нь 1.2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд багууд олон улсын чансаагаа дээшлүүлж том тэмцээнүүдэд оролцох эрхээ баталгаажуулах, шинэ баг бүрэлдэхүүн тактикаа турших боломжтой чухал тэмцээнүүдийн нэг ажээ. Энэхүү тэмцээнд The MongolZ баг шөвгийн наймд ОХУ-ын "PARIVISION" багийг 2:1-ийн харьцаатай хожсон бол шөвгийн дөрөвт "FUT Esports" багт 0:2-оор хожигдсон юм. Гэвч хүрэл медалийн төлөө тоглон The MongolZ-ийн тамирчид 26 үе авч гуравдугаар байр эзэлснээр 150,000 ам.долларын шагнал авч тус тоглолтод "Techno" буюу М.Содбаяр 1.86 рейтингтэйгээр багаа тэргүүлжээ. 

Олон улсын И-спорт сонирхогчид тоглолтын турш The MongolZ баг илүүрхэж 3DMAX баг бүх талаараа дутуу байсан хэмээн үзэхээс гадна The MongolZ анхны финалд шалгарах боломжоо алдсанд харамсаж буйгаа илэрхийлээд буй. The MongolZ-ийн дараагийн томоохон тэмцээн нь ирэх тавдугаар сарын 7-нд Казахстан улсад зохиогдох "PGL Astana 2026" болж байгаа аж.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.