УБ 11°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Single’s Inferno” S5 шоуныхаа оролцогчдыг зарлалаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Single’s Inferno” S5 шоуныхаа оролцогчдыг зарлалаа

“Single’s Inferno” S5 шоуныхаа оролцогчдыг зарлалаа

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.07 · 2 унших · — үзсэн

“Singles Inferno” шоуны 5 дахь улирал нэгдүгээр сарын 20-нд Netflix-ээр цацагдах юм. Тус шоуны дөрөвдүгээр улирал нь нээлтийн эхний долоо хоногтоо шоуны түүхэн дэх хамгийн өндөр үзэлтийг авч, Netflix-ийн амжилттай төслүүдийн нэг гэдгээ баталсан бөгөөд “тав дахь улирал хэр сонирхолтой байх бол” гэсэн үзэгчдийн хүлээлт өндөр байгаа аж. 

Олон оролцогч +ширүүн өрсөлдөөн

Шоуны багийнхан шинэ улирлыг түлхүү үзэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан бүтээсэн бөгөөд энэ удаагийн улирал өмнөх дөрвөн улиралтай харьцуулахад илүү олон оролцогчтой үргэлжлэхээр байна. Тухайлбал, продюсерууд шоуны цар хүрээг улам тэлж томоохон өөрчлөлтүүд оруулснаар өрсөлдөөн ширүүсэж, оролцогчдын хооронд гүнзгий харилцаа үүсэх боломжтой хэмээн үзжээ.

Өмнөх улирал шоуны оролцогчдыг нууцалдаг байсан бол энэ удаа түрүүлж зарласнаараа онцлогтой болж байгаа юм. Тэгвэл нэгдүгээр сарын 06-д Netflix Korea өөрийн цахим хуудаснаа “Singles Inferno” тав дахь улирлын албан ёсны постерыг цацсанаар, олон нийт шоуны долоон оролцогчийг мэдэж авсан бөгөөд дараах 4 оролцогчид хамгийн өндөр хүлээлт тавиад байна.

1. Ким Минжи (김민지)

cover (1).jpg

2. Им Сон Жин (임성진)

cover.jpg

3. Чуэ Мина (Mina Sue Choi)

cover (2).jpg

4. Ким Гуын (김고은)

cover (3).jpg

Эх сурвалж: The Chosun Daily

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.