УБ 23°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
12-22 насанд сонссон дуунууд ой санамжид илүү тод үлддэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 12-22 насанд сонссон дуунууд ой санамжид илүү тод үлддэг

12-22 насанд сонссон дуунууд ой санамжид илүү тод үлддэг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.12 · 2 унших · — үзсэн

Бид яагаад 12–22 насандаа сонсож байсан дуунууддаа насан туршдаа үнэнч үлддэг вэ? Сэтгэл судлалын туршилтуудаар хүний хөгжмийн таашаал өсвөр наснаас залуу нас руу шилжих үед суурьшдаг болохыг баталсан байна. Корнеллийн их сургуулийн судалгаагаар 12-22 насанд сонссон аялгуунууд тархины мэдрэлийн системд хамгийн гүнзгий ул мөрөө үлдээдэг бөгөөд үүнийг шинжлэх ухаанд "reminiscence bump" буюу дурсамжийн оргил үе хэмээн нэрлэдэг ажээ.

Учир нь өсвөр насанд хүний тархины мэдрэлийн холбооснууд маш эрчимтэй шинэчлэгдэж, аз жаргалын даавар болох допамин ялгаралт дээд цэгтээ хүрдэг байна. Энэхүү биологийн идэвхжил нь тухайн үед сонсож байсан дуунуудыг тархины ой тогтоолтын хэсэгт баттай үлдээж, тайтгарлын эх үүсвэр болгодог аж. Тиймээс хүн хэдэн ч нас хүрсэн залуу насандаа сонсож байсан дуртай дуугаа сонсох бүрд тархи нь анхны хүчтэй сэтгэл ханамжаа дахин мэдэрсээр байдаг байна.

Энэхүү үзэгдэл нь үе хоорондын соёлын хэлхээ холбоонд ч нөлөөлдөг болохыг судалгааны баг тогтоожээ. Тухайлбал, хүүхдүүд эцэг эхийнхээ 20 орчим насандаа сонсож байсан дуунуудад татагдах хандлагыг "cascading reminiscence bump" буюу дурсамжийн дамжих нөлөө гэж нэрлэдэг байна. Иймд хөгжмийн таашаал гэдэг нь хувь хүний гоо зүйн сонголт төдий бус, харин тархины хөгжлийн оргил үед бий болсон сэтгэл зүйн бат бөх үндэс суурь болдог ажээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.