УБ 14°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Бид баасан гарагт илүү аз жаргалтай болдог
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Бид баасан гарагт илүү аз жаргалтай болдог

Бид баасан гарагт илүү аз жаргалтай болдог

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.16 · 2 унших · — үзсэн

Хүний бие махбод долоо хоногийн турш биологийн тодорхой мөчлөгөөр ажилладаг байна. Тухайлбал, даваа гарагийн өглөө амралтын тайван байдлаас ачаалалд шилжих үед цусны даралт долоо хоногийн бусад өдрүүдээс хамгийн өндөр түвшинд хүрч, стрессийн даавар эрчимтэй ялгардаг аж. Лхагва гараг гэхэд ажлын стресс, ядаргаа хуримтлагдаж, амралт хол санагддаг тул сэтгэл зүйн хувьд хамгийн урт бөгөөд хүнд өдөр мэт мэдрэгддэг байна.

Харин баасан гарагийн үдээс хойш энэ байдал өөрчлөгдөж, стрессийн даавар болох кортизолын түвшин эрс буурдгийг судалгаагаар тогтоожээ. Шинжлэх ухаанд үүнийг "Weekend effect" буюу амралтын өдрүүдийн нөлөө гэж нэрлэдэг бөгөөд бие махбод ажлын ачааллаас салж, нөхөн сэргээх горимд шилждэг байна. Энэхүү аз жаргалын гол нууц нь бодит амралт гэхээсээ илүү түүнийг угтсан хүлээлт юм. Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор хүн амралтын өдрүүдэд амарч байх үеэсээ илүү баасан гарагт "амралт болох гэж байна" гэж төсөөлөхдөө хамгийн их таашаал авдаг аж.

Учир нь тархи ирээдүйд болох таатай төлөвлөгөөг бодмогц аз жаргалын гормон ялгаруулж, хуримтлагдсан ядаргааг мартагдуулдаг байна. Үүний зэрэгцээ баасан гарагт бусдын заавар, зөвлөгөөгөөр биш өөрийнхөө цаг хугацааг эзэмших эрх чөлөө ойртдог нь сэтгэл ханамжийг 30% хүртэл өсгөдөг аж. Тиймээс энэ өдөр ажлын эрч хүч бага зэрэг саарч, хамт олонтойгоо яриа өрнүүлэх нь ирэх долоо хоногт шаардлагатай эрч хүчээ нөхөж буй хэрэг юм.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.