УБ 1°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хваса (화사)-гийн “Good Goodbye” дуу БНСУ-ын бүх хөгжмийн чартуудыг тэргүүллээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хваса (화사)-гийн “Good Goodbye” дуу БНСУ-ын бүх хөгжмийн чартуудыг тэргүүллээ

Хваса (화사)-гийн “Good Goodbye” дуу БНСУ-ын бүх хөгжмийн чартуудыг тэргүүллээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.12.02 · 2 унших

Өнгөрсөн аравдугаар сарын 15-нд цацагдсан Өмнөд Солонгосын дуучин Хваса (화사)-гийн хоёр дахь синглэ албум болох “Good Goodbye” дуу нь хөгжмийн чартуудад дараалан тэргүүлж, “Perfect All Kill” амжилтыг үзүүллээ. Солонгос улсад K-POP хөгжмийн нэвтрүүлэг, чартуудад зэрэг тэргүүлсэн дууг PAK буюу Perfect All Kill гэж нэрлэдэг билээ. Анх 2019 онд соло уран бүтээлээ эхлүүлснээс хойш анх удаагаа Хойд Америк болон Европын орнуудаар аялан тоглолтоо хийсэн Хвасагийн хувьд энэхүү дуу нь удаан хугацааны дараах эргэн ирэлт нь болж байгаа юм. 

Олон нийт “Good Goodbye” дууны клипийг 1965 оны Францын “Pierrot le Fou” киног санагдуулам хийц, өнгө аястай хэмээн онцолж, мөн жүжигчин Пак Жон Минтэй хамтран тоглосон нь илүү шинэлэг байсан хэмээн үнэлж байгаа ажээ. Хваса энэхүү дууныхаа үгийг харьяалагддаг P-Nation компанийн уран бүтээлч Ан Шин Этэй хамтран бичсэн бөгөөд Ан Шин Э цахим хуудсандаа “Миний дотор оршин байгаа ‘баяртай’ ч гэж хэлж чадаагүй явуулсан бүх салах ёсыг энэ дуу эдгээж өгөх шиг санагдсан. Бас энэ мэдрэмжийг клипээрээ гайхалтай илэрхийлсэн гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Хваса сүүлд оролцсон нэгэн нэвтрүүлгийнхээ үеэр яагаад заавал жүжигчин Пак Жон Минийг уг дууны клипэнд тоглуулсан талаараа хэлэхдээ “Би 2010 онд нээлтээ хийж байсан “Bleak Night” киноноос хойш фэн нь явсан юм. Найзууд маань тэр үед И Жэ Хүнд их дуртай байсан ч, яагаад ч юм Пак Жон Мин л нүдэнд тусаад байсан...” гэжээ. “Blue Dragon Film Awards-2025” дээрх тусгай үзүүлбэрийн дараа “Good Goodbye” дуу нь Солонгостоо төдийгүй дэлхийн хөгжмийн платформуудын хайлтыг тэргүүлж эхэлсэн ба жүжигчин Пак Жон Мин үзэгчийн суудлаас тайз руу гарч хамтдаа үзүүлбэр үзүүлсэн нь олон нийтийг гайхшируулсан юм. Ийнхүү “Good Goodbye” дуу дахин олны анхааралд өртөж, чартуудын нэгт бичигдсэн байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.