Дэлхийн өнцөг булан бүрд тантай нэг өдөр төрсөн өдрөө тэмдэглэж лаа үлээдэг хэчнээн хүн байдаг талаар та сонирхож үзсэн үү? Ангид эсвэл найзууд дунд нэг өдөр төрсөн хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл хамгийн түгээмэл, хамгийн ховор төрсөн өдрүүд хэдэн сард тохиодог болохыг хамтдаа мэдэж авцгаая!
Зул сар, шинэ жил зэрэг томоохон баярын өдрүүдэд төрсөн хүн цөөн байдаг ч хоёрдугаар сарын 29-нд төрсөн хүн маш ховор байдаг ажээ. Харин судалгаанд есдүгээр сарын 9 бол хамгийн түгээмэл төрсөн өдөр хэмээн тооцогддог бөгөөд, үүнийг баярын улирлын үеэр буюу арванхоёрдугаар сард жирэмслэлт нэмэгддэгтэй холбон тайлбарладаг байна.
Хамгийн түгээмэл төрсөн өдрүүд:
- 9-р сарын 09
- 9-р сарын 19
- 9-р сарын 12
- 9-р сарын 17
- 9-р сарын 10
- 7-р сарын 07
- 9-р сарын 20
- 9-р сарын 15
- 9-р сарын 16
- 9-р сарын 18
Хамгийн ховор төрсөн өдрүүд:
Хоёрдугаар сарын 29 бол хамгийн ховор төрсөн өдөр юм. Учир нь өндөр жил буюу “Leap Day” дөрвөн жилд нэг л тохиолддог өдөр тул энэ өдөр төрөх магадлал бусад өдөртэй харьцуулахад дөрөв дахин бага байдаг аж. Иймд энэ өдөр төрсөн хүүхдүүд ихэвчлэн хоёрдугаар сарын 28 эсвэл гуравдугаар сарын 1-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг байна.
Мөн барууны орнуудад 13-ны өдөр төрсөн хүн харьцангуй ховор байдаг бөгөөд энэ нь Христийн шашинд Есүсээс урвасан Иуда сүүлчийн зоогийн ширээнд 13-т сууж байсан гэх домгоос үүдэлтэй 13 бол “азгүйдэл дагуулах тоо” гэж үздэг мухар сүсэгтэй холбоотой ажээ. Мөн эртний Европт 12 бол (12 сар, 12 орд, 12 элч) “төгс төгөлдрийн тэмдэг” хэмээн үздэг байсан учраас арванхоёрдугаар сард төрсөн хүмүүс түгээмэл байдаг байна.
Төрсөн өдрийнхөө түгээмэл эсэхийг хэрхэн шалгах вэ?
Ихэнх улсын Үндэсний статикийн хорооноос өөрийн төрсөн он, сарыг оруулаад тухайн улсад нэг өдөр төрсөн хэчнээн хүн байдгийг нээлттэй орж шалгадаг тооцооны сайтууд ажилладаг байна. Тухайлбал Ирланд улсын “birthday explorer”, Малайз улсын data.gov.my сайтаар дамжуулан тухайн улсын нийт төрөлтийн тоо баримтыг харах боломжтой юм. Сүүлийн үед олон нийт дараах сайтыг ашиглан дэлхий дээр нэг өдөр төрсөн хэр их хүн байгааг харах болжээ. Та ч бас төрсөн өдрөө шалгахыг хүсвэл ЭНД дараарай!
Эх сурвалж: How common is your birthday?


Сэтгэгдэл