УБ -2°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Шинэ оноор бүхнийг шинээр эхлэх  зоригтой болдгийг “Fresh Start Effect” гэдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Шинэ оноор бүхнийг шинээр эхлэх зоригтой болдгийг “Fresh Start Effect” гэдэг

Шинэ оноор бүхнийг шинээр эхлэх зоригтой болдгийг “Fresh Start Effect” гэдэг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.01 · 2 унших

Шинэ жил, төрсөн өдөр, шинэ сар, шинэ ажил эхлэх мөчүүдэд хүмүүс амьдралаа өөрчлөхөөр илүү шийдэмгий болдог нь санамсаргүй тохиолдол биш ажээ. Сэтгэл судлалд үүнийг “Fresh Start Effect” буюу сэтгэлзүйн дахин эхлэл гэж нэрлэдэг бөгөөд тодорхой “шинэ эхлэл”-ийг бэлгэдсэн цаг хугацааны зааг дээр хүн муу зуршлаа орхиж, сайн дадал хэвшүүлэхэд илүү итгэлтэй, зоригтой болдог үзэгдлийг илэрхийлдэг.

Судлаачдын тайлбарласнаар, ийм нөлөө үүсэхийн гол шалтгаан нь хүний тархи цаг хугацааг шугаман бус, харин хэсэгчилж ойлгодогтой холбоотой. Жилийг “өмнө” ба “дараа”, амьдралыг “хуучин” ба “шинэ” гэж зааглах нь өнгөрснийг сэтгэлзүйн хувьд хааж, өөрийгөө шинээр тодорхойлох боломжийг олгодог байна. Өөрөөр хэлбэл, “өнгөрсөн жилийн алдаа бол хуучин би, харин одоо би өөр хүн” гэсэн дотоод ангилал тархинд үүсдэг.

Энэ процесс нь сэтгэл судлалд өөрийн дүр төрхийг дахин шинэчлэх (identity reset) гэж тайлбарлагддаг. Хүн өөрийгөө өөрчлөгдөх боломжтой, шинэ дүрд шилжиж чадна гэж хүлээн зөвшөөрөх үедээ зан үйлийн өөрчлөлт хийх магадлал эрс нэмэгддэг байна. Иймээс шинэ эхлэл нь зөвхөн хуанлийн өөрчлөлт бус, харин дотоод “өөрийгөө дахин харах” цэг болдог ажээ.

Мөн шинэ эхлэлтэй холбоотойгоор тархинд найдварын дохио идэвхждэг. Шинэ боломж, шинэ зорилготой холбоотойгоор допамин ялгарч, богино хугацаанд урам зориг, эрч хүчийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь ялангуяа шинэ жилтэй холбоотойгоор “энэ удаад заавал эхэлнэ” гэсэн шийдвэрүүд олноор гардагтай шууд холбоотой.

Тиймээс Fresh Start Effect нь хүмүүсийг илүү сахилга баттай болгодог ид шид бус, харин тархи цаг хугацааг хэрхэн ойлгож, өөрийгөө хэрхэн ангилдгийн үр дүн юм. Харин энэ боломжийг ухамсартай ашиглаж чадвал шинэ жил, шинэ сар, шинэ эхлэлүүд нь бодит өөрчлөлтийн эхлэл болж чадна гэж судлаачид онцолж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.