УБ 7°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Стор пэй ББСБ” ХХК ЕБ-ын 164 дүгээр сургуульд “Бужигнуулдаг булан” байгууллаа 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Стор пэй ББСБ” ХХК ЕБ-ын 164 дүгээр сургуульд “Бужигнуулдаг булан” байгууллаа 

“Стор пэй ББСБ” ХХК ЕБ-ын 164 дүгээр сургуульд “Бужигнуулдаг булан” байгууллаа 

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.10.05 · 2 унших

“Стор пэй ББСБ” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 164 дүгээр сургуулийн нэг ангийг бүрэн засварлан тохижуулж, сургуулийн орчинд хүүхдүүд чөлөөтэй хөдөлж тоглон, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан “Бужигнуулдаг булан”-г шинээр байгуулан өнгөрөгч аравдугаар сарын 2-ны өдөр хүлээлгэн өглөө.

Хүүхдийн суралцах орчин зөвхөн хичээлийн танхимаар хязгаарлагдахгүй. Тэдэнд хичээлийн завсарлага болон чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлж, тоглож, эрч хүчээ зөв зарцуулах боломжтой орчин мөн адил чухал юм. Тиймээс ч  “Бужигнуулдаг булан”-г хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар тохижуулжээ.

Сурагчид хичээлийн завсарлагааны цагаар 20-30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй

cover.jpg

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан 2020 оны тайланд дурдсанаар 5-17 насны хүүхдүүд өдөрт дор хаяж 20-30 минут чөлөөтэй тоглож, идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй хэмээн онцолжээ. Мөн сургуулийн орчин үүнийг дэмжин хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх үүрэгтэйг онцолсон байдаг. Энэхүү завсарлага нь хүүхдийн тархины үйл ажиллагааг сэргээж, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлж, нийгэмших чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй хэмээн үздэг аж.

Тус судалгаанд үндэслэн Улаанбаатар хотын улсын бага сургуулиудын 1-4 дүгээр ангийн 2,301 хүүхдийг хамруулсан судалгааны үр дүнд хөдөлгөөнгүй байдал болон дэлгэцийн хэт хэрэглээ нь хүүхдийн эрүүл мэнд болоод сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. Тиймээс энэхүү асуудлын шийдэл болгож Стор пэй “Бужигнуулдаг булан” төслийн хүрээнд 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан сургуулийн орчиндоо дэлгэцээс түр холдож, хөдөлж тоглох, эрч хүчээ нөхөх, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх бодит орон зайг бий болгоход анхаарсан байна.

Энэ талаар “Стор пэй ББСБ” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Б.Цэнгэл “Манай компани 2019 онд үүсгэн байгуулагдсанаас хойш хүмүүсийн өдөр тутмын амьдралыг илүү хялбар болгох, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой ажилласаар ирсэн. Энэхүү зорилгынхоо хүрээнд Баянзүрх дүүргийн 164 дүгээр сургуультай хамтран “Бужигнуулдаг булан” төслөө амжилттай хэрэгжүүлэн ийнхүү хүлээлгэн өглөө. ДЭМБ-аас бага насны хүүхдүүд өдөрт дунджаар 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Гэтэл бодит байдал дээр хүүхдүүд чөлөөт цагаараа хөдөлгөөн хийхээс илүү ухаалаг утас үзэх байдлаар хэдэн ч цаг хамаагүй хөдөлгөөнгүй суудаг болсон шүү дээ. Тиймээс бид дотоодын болон олон улсын судалгаатай танилцсаны үндсэн дээр хүүхэд багачууд маань чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлж, гүйж харайх, хөдөлгөөн хийх боломжийг нь олгон, утасны хэрэглээг нь багасгах хэрэгтэй гэж дүгнэсэн” хэмээн онцолж байлаа. 

2 3.jpg
“Стор пэй ББСБ” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Б.Цэнгэл 

“Хүүхдүүд маань завсарлагааны цагаар болон аав ээжийгээ хүлээн суухдаа энэ буланг чөлөөтэй ашиглаж эрүүл мэнддээ том хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна”

2 4.jpg

“Бужигнуулдаг булан” төслийг хэрэгжүүлэхэд Баянзүрх дүүргийн 164 дүгээр сургуулийн удирдлага, хамт олон идэвхтэй дэмжин, хамтран ажилласан бөгөөд засвар, тохижилтын ажлыг “MBCrafts”-ийн хамт олон гүйцэтгэжээ. Тус булангийн нээлтийн үеэр хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж энэхүү буланг тохижуулан хамтран ажилласанд сургуулийн удирдлагаас Стор Пэй ББСБ-ын хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 164 дүгээр сургуулийн захирал Л.Даваамаа “Манай сургууль байгуулагдаад дөрөв дэх жилдээ хичээллэж буй. Стор пэй ББСБ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн хүүхдийн төлөөх төсөлд хамрагдаж, сурагчдынхаа бие бялдар, эрүүл мэндийг дэмжсэн ийм сайхан тохижилттой болсондоо маш их баяртай байна. Алслагдсан бүсийн сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих зорилготой энэхүү төсөл бидний хэрэгцээ шаардлагад төгс нийцсэн гэж харж байна. Манай сургуульд 1-5 дугаар анги буюу 6-11 насны сурагчид суралцдаг учраас авиралтын хана, шат зэрэг хөдөлгөөн дэмжих хэрэгслүүд бүхий энэхүү орон зай зайлшгүй шаардлагатай байсан юм. Хүүхдүүд маань өглөө хичээл эхлэхээс өмнө, завсарлагааны цагаар болон хичээл тараад аав ээжийгээ хүлээж суухдаа энэ буланг чөлөөтэй ашиглаж, эрүүл мэнддээ том хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бидэнд энэхүү бодит боломжийг олгосон Стор пэй ББСБ-н хамт олонд гүн талархал илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. 

2 1.jpg

“Бужигнуулдаг булан” төсөл нь нэг удаагийн тохижилтын ажлаар дуусахгүй аж. Цаашид жил бүр нэг сургууль сонгон шалгаруулж, хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээ, хөгжил, хөдөлгөөнийг дэмжсэн орчныг үе шаттайгаар бий болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Мөн “Стор пэй ББСБ” ХХК-ийн хамт олон энэхүү санаачилгаар дамжуулан бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өөрсдийн боломж, нөөцөд тулгуурлан хүүхдүүдийн сурч, хөгжих таатай орчныг нэмэгдүүлэх ажилд нэгдэхийг уриалж байлаа. 

1.jpg

SP Mob@2x.png

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.