УБ 22°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-д хиймэл оюун ухааныг түлхүү ашиглана
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-д хиймэл оюун ухааныг түлхүү ашиглана

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-д хиймэл оюун ухааныг түлхүү ашиглана

Posted
Posted
Team · Posted
2026.04.17 · 2 унших · — үзсэн

Энэ жилийн хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (FIFA WORLD CUP 2026) нь АНУ, Канад, Мексик улсуудад зургаадугаар сарын 11-ээс долоодугаар сарын 19 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ жил анх удаа гурван улсад зэрэг болохоос гадна 48 орны 100 гаруй баг оролцож буйгаараа онцлогтой юм. 

FIFA WORLD CUP 2026 тэмцээнд орчин үеийн технологийн олон шинэ шийдлийг нэвтрүүлэхээр бэлдэж байгаа ажээ. Тодруулбал, тэмцээний стадионуудад IoT төхөөрөмжүүдийг байрлуулах бөгөөд энэхүү төхөөрөмж нь нэг газар олон хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх зорилготой дохиолол юм. Өөрөөр хэлбэл, стадион руу орж, гарах үзэгчдийн дараалал, ариун цэврийн өрөөний дарааллыг алсаас хянах боломжтой юм байна. Түүнчлэн урт дараалал үүсгэхээс сэргийлж тасалбар шалгуулах шаардлагагүй царай таних системээр нэвтрэх шийдлийг ч мөн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Дээрх шинэчлэлүүдийг Lenovo компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд тус компани өөрсдийн хиймэл оюун ухаанаар бүтээсэн системээ олон талаар ашиглаж, туршихаар бэлдэж байгаа аж. Тухайлбал, тоглолтын бүх стадионууд нэгдсэн системд холбогдсоноор нэг өдөр болох тоглолтуудын мэдээлэл, шууд дамжуулалтыг цаг алдалгүй хүлээн авах юм. Мөн үзэгчид хэн хамгийн хурдан гүйсэн, аль тоглогч хамгийн олон удаа бөмбөгөнд хүрсэн зэрэг статистик үзүүлэлтийг гар утаснаасаа шууд харах, давтаж үзэхээс гадна суудлаасаа босох шаардлагагүй хиймэл оюун ухааны тусламжтай хоол, уух зүйл захиалах зэрэг үйлчилгээг авч урьд өмнө байгаагүй тав тух, эрх чөлөөг мэдрэх боломжтой ажээ. 

Сэтгүүлч: Б.Нарангэрэл

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.