УБ 18°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Өлссөн үедээ дэлгүүр хэсэх нь хэрэгцээгүй худалдан авалтыг нэмэгдүүлдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Өлссөн үедээ дэлгүүр хэсэх нь хэрэгцээгүй худалдан авалтыг нэмэгдүүлдэг

Өлссөн үедээ дэлгүүр хэсэх нь хэрэгцээгүй худалдан авалтыг нэмэгдүүлдэг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.15 · 2 унших · — үзсэн

Өлссөн үедээ хүнсээ цуглуулах нь бүтээгдэхүүний сонголтод нөлөөлөөд зогсохгүй хэрэгцээгүй эд зүйлс худалдан авахад шууд нөлөөлдөг болохыг Пиннсильванийн их сургуулийн судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, өлсгөлөн үед ялгардаг грелин даавар нь тархины хоол боловсруулах хэсгээс гадна "авах, эзэмших" хүслийг зохицуулдаг урамшууллын системийг идэвхжүүлдэг байна. Үүний үр дүнд тархи өлсгөлөн нөхцөлд аливаа зүйлийг өөрийн болгох замаар сэтгэл ханамж авахыг эрмэлздэг бөгөөд энэхүү биологийн дохио нь хүнсний бус бүтээгдэхүүнд ижил түвшинд үйлчилдэг ажээ.

Алисон Жү Сю судлаачийн удирдсан туршилтаар өлсгөлөн байхдаа дэлгүүр хэссэн хүмүүс цатгалан байсан хүмүүстэй харьцуулахад хүнсний бус бүтээгдэхүүнд 60% илүү зардал гаргасан үзүүлэлт ажиглагджээ. Хоол хүнс буюу биологийн хэрэгцээ болон сэтгэл зүйн хэрэгцээ хоорондоо мэдрэлийн эсийн түвшинд огтлолцож байдгийг энэхүү үзэгдэл баталж байна. Тархи дутагдалтай байгаа нөхцөлд аливаа зүйлийг эзэмших нь аюулгүй байдлын мэдрэмжийг төрүүлдэг тул хүн хэрэгцээгүй эд зүйлсийг өөрийн болгох шийдвэрийг шүүлтүүргүй гаргах магадлал өндөр байдагтай холбоотой аж.

Маркетингийн болон хэрэглээний сэтгэл судлалын үүднээс бие махбодын төлөв байдал санхүүгийн сахилга батад нөлөөлдөг тул дэлгүүр хэсэхээс өмнө хооллох нь хүнсний хэмнэлт болон нийт санхүүгийн шийдвэрт эерэг нөлөө үзүүлэхийг судлаачид онцолж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.