Гэрийн агаарыг яагаад цэвэршүүлэх ёстой вэ?

Г.Цэнд-Аюуш2026.01.073 минут унших
Гэрийн агаарыг яагаад цэвэршүүлэх ёстой вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бид агаарын бохирдлын тухай ярихдаа ихэвчлэн гадаах утаа, замын түгжрэл зэргийг төсөөлдөг шүү дээ. Өвөл болохоор Улаанбаатар хот агаарын бохирдолдоо дарагдаж, агаарын бохирдол гэх ойлголт гадаад орчинтой шууд холбогддог.

Гэтэл бодит байдал дээр дотоод орчны агаар гадаад орчноосоо ч илүү бохирдолтой байх нь цөөнгүй. Дотоод орчны агаар гэдэг нь бидний амьдарч, ажиллаж, суралцаж буй гэр, цэцэрлэг, сургууль, албан тасалгаа зэрэг хаалттай орчин дахь агаарыг хэлнэ. Энэ нь дан ганц гаднаас орж ирэх утаагаар хязгаарлагдахгүй, өдөр тутмын ахуйн үйл ажиллагаанаас үүдэлтэй олон төрлийн бохирдуулагчаар байнга “шинэчлэгдэж” байдаг байна. 

Дотоод орчны агаар гэж яг юу вэ?

Судалгаагаар дотоод орчны агаар гадаад орчинтой харьцуулахад дор хаяж тав дахин их бохирдолтой байдаг хэмээн тодорхойлсон байх бөгөөд иргэдийн 78 хувь нь энэ талаар огтхон ч мэддэггүй ажээ. Өөрөөр хэлбэл, бид утаанаас зугтаж хаалгаа хааж, цонхоо битүүлчихвэл харин ч илүү их эрсдэлтэй орчинд удаан хугацаагаар байх нөхцөл бүрддэг гэсэн үг. Дотоод орчны агаарын бохирдол нь үнэртдэггүй, харагддаггүй ч хүний эрүүл мэндэд удаан хугацаанд нөлөөлдөг “чимээгүй эрсдэл” аж.

Гэрийн агаарыг яагаад цэвэршүүлэх ёстой вэ? нийтлэлийн зураг

Дотор орчны агаарын бохирдолд:

  • барилгын материал, тавилгаас ялгарах химийн бодис,
  • цэвэрлэгээний бүтээгдэхүүн,
  • түлш, хоол хийх,
  • гадаад орчны утааны нэвчилт нөлөөлдөг. Эдгээр нь нийлж хүний биед шууд нөлөөлөх нарийн ширхэгт тоосонцор үүсгэдэг байна.

Монгол Улсын агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаагаар дотоод орчны агаарын бохирдлын улмаас жил бүр 4,300 гаруй хүн нас барж, 1.2 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын ДНБ-ний 7.6 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээж байгааг дурдсан байна. Энэ нь дотоод орчны агаарын асуудал зөвхөн тухайн айл өрхийн бус, улс орны хэмжээнд эрүүл мэнд, эдийн засагт бодит дарамт учруулж буйг харуулж байгаа юм.

PM2.5, PM0.5 гэж юу вэ?

Агаарын чанарыг хэмжихдээ PM (Particulate Matter) буюу агаарт агуулагдах тоосонцрын хэмжээг ашигладаг.

  • PM2.5 нь 2.5 микрометрээс бага хэмжээтэй, хүний уушгинд гүн нэвтрэх чадвартай нарийн ширхэгт тоосонцор,
  • PM0.5 нь үүнээс ч жижиг, цусны урсгалд нэвтрэх эрсдэлтэй маш нарийн тоосонцор юм.

Эдгээр тоосонцор нь удаан хугацаанд амьсгалын замын өвчлөл, зүрх судасны эмгэг, дархлаа муудах зэрэг эрүүл мэндийн асуудалтай шууд холбоотой болохыг судалгаанууд онцолж байна. Монгол Улсад дотоод орчны агаарын бохирдол нь жил бүр хэдэн мянган хүний нас баралт, ДНБ-ний томоохон хувийг эзлэх эдийн засгийн алдагдалд хүргэж байгааг хөрөнгө оруулалтын жишиг судалгаанд дурджээ.

Иймээс дотор орчны агаарын асуудал нь тухтай орчин бүрдүүлэх тухай биш байх нь. Эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын чанарын асуудал болох нь.

Хэнд илүү аюултай вэ?

Дотор орчны агаарын бохирдол нь хүн бүрд нөлөөлдөг ч зарим бүлэгт эрсдэл нь илүү өндөр байдаг байна. 

  • Хүүхдүүд хамгийн эмзэг бүлэгт тооцогдох бөгөөд уушги бүрэн хөгжөөгүй, хүчилтөрөгчийн хэрэгцээ өндөр тул ижил орчинд насанд хүрэгчдээс илүү их бохирдол амьсгалдаг аж.
  • Жирэмсэн эхчүүдийн хувьд дотоод орчны бохирдол нь ургийн хөгжил, тархины үйл ажиллагаа, цаашдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
  • Гэртээ удаан хугацаагаар байдаг хүмүүс бага насны хүүхэд асарч буй эцэг эх, өндөр настнууд, гэрээсээ ажилладаг иргэд бохирдолд удаан хугацаанд өртөх магадлалтай байдаг юм байна.

Гэрийн агаарыг яагаад цэвэршүүлэх ёстой вэ? нийтлэлийн зураг

Түгээмэл шийдлүүд

Ихэнх айл өрх, байгууллагууд дотор орчны агаарыг сайжруулахын тулд агаар сэлгэхтогтмол цэвэрлэгээ хийх, эсвэл агаар цэвэршүүлэгч ашиглах зэрэг арга хэмжээ авдаг. Эдгээр нь тодорхой хэмжээнд үр дүнтэй ч, бодит амьдрал дээр зарим хязгаарлалт, сул тал дагуулдаг байна.

Жишээлбэл, өвлийн улиралд агаар сэлгэх нь гадаах хүйтэн агаарыг шууд оруулж ирэхээс өөр сонголтгүй болгодог тул эрчим хүчний алдагдал үүсгэх, мөн гадаад орчны бохирдол дотор нэвтрэх эрсдэлтэй. Харин цэвэрлэгээ нь харагдаж буй тоосыг багасгадаг ч агаарт удаан хугацаанд хөвж байдаг нарийн ширхэгт тоосонцрыг бүрэн арилгаж чаддаггүй байна.

Агаар цэвэршүүлэгчийн хувьд түгээмэл ашиглагддаг HEPA төрлийн синтетик шүүлтүүрүүд нь тоосонцрыг өндөр хувьтай шүүх чадвартай боловч ашиглалтын хугацаа дууссаны дараа байгальд задрахад олон арван жил шаардагддаг. 

Иймээс дотор орчны агаарын асуудал нь зөвхөн “ямар төхөөрөмж хэрэглэх вэ?” гэсэн асуултаар хязгаарлагдахгүй, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчны нөлөөг хамтад нь авч үзэх шаардлагатай цогц асуудал юм.

Монгол инновацын шийдэл

Гэрийн агаарыг яагаад цэвэршүүлэх ёстой вэ? нийтлэлийн зураг

Дотор орчны агаарын бохирдлыг бууруулах шийдэл заавал өндөр өртөгтэй, гаднын улсаас хамааралтай байх албагүй. Сүүлийн жилүүдэд Монголд байгальд ээлтэй, орон нутгийн нөөцөд суурилсан инновацын шийдлүүд хөгжиж эхэлсний нэгэн жишээ нь монгол хонины ноосыг агаар шүүх материал болгон ашигласан технологи юм.

Монгол хонины ноос нь байгалийн гаралтай, амьсгалах чадвартай, тоосонцор шингээх онцлогтой материал болдог байна. Үүнээс гадна синтетик шүүлтүүртэй харьцуулахад микропластик үүсгэдэггүй, ашиглалтын дараа байгальд бүрэн задрах давуу талтай гэнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндээ хамгаалах явцдаа байгальд ээлтэй байна гэсэн үг.

Энэ шийдлийг бодит бүтээгдэхүүн болгож чадсан Монголын гарааны компани бол Эйрий Фэлт ХХК. Тус компани Монгол хонины ноосоор хийсэн агаар шүүгчийг хөгжүүлж, түүнийгээ Airee 3.0 агаар цэвэршүүлэгчдээ нэвтрүүлжээ. Airee 3.0 нь өмнөх загвараасаа 33 хувиар илүү хүчин чадалтай болж сайжирсан бөгөөд PM2.5 зэрэг нарийн ширхэгт тоосонцрыг өндөр үр дүнтэй шүүхээрээ онцлогтой аж.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0
Гэрийн агаарыг яагаад цэвэршүүлэх ёстой вэ? | Posted