УБ 13°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монгол Улсад Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монгол Улсад Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна

Монгол Улсад Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.06.02 · 2 унших · — үзсэн

Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр зургаа дахь өдрөө Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна. 1998 оноос эхлэлтэй тус шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь Монгол Улсад анх удаа зохиогдож буй. 

21 дэх удаагийн Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 26 орны нийт 248 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд түүний 148 нь олон улсын цолтой дэлхийн чансааны шатарчид байгаа ажээ. Тодруулбал, Тэмцээнд их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, ФИДЕ мастер эр, эм нийт 49, дэд мастер 18 оролцохоор мэдүүлэг өгсөн байна. 

Тус тэмцээнээс өнгөрсөн жилүүдэд буюу 2019, 2023, 2025 онд Монголын баг тамирчид тус тус гурван медаль хүртсэн юм. Тэгвэл энэ удаагийн тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрхээ авах чухал тоглолтууд явагдах ажээ. 

21 дэх удаагийн тэмцээний бүх өргийг ухаалаг шатрын хөлөг (DGT board) ашиглан цахимаар шууд дамжуулж байгаа аж. Тэмцээнийг албан ёсны Asian Individual Chess Championship 2026, Монголын Шатрын Холбооны албан ёсны цахим хуудас болон youtube, Chess.com, Lichess платформоор олон улсын тайлбарлагчдын тайлбартай дэлхийн хаанаас ч шууд хүлээн авч үзэх боломжтой юм байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

Гэрэл зургийн эх сурвалж: Asian Chess Federation албан ёсны цахим хуудас

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.