УБ 8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Spider-Man: Brand New Day” киноны трейлер дөрвөн өдрийн дотор 1 тэрбум үзэлт хүрчээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Spider-Man: Brand New Day” киноны трейлер дөрвөн өдрийн дотор 1 тэрбум үзэлт хүрчээ

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер дөрвөн өдрийн дотор 1 тэрбум үзэлт хүрчээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.04.09 · 2 унших

Sony Pictures студийн бүтээл дэлхийн хамгийн алдартай цувралуудын нэг болох “Хүн аалз”-ын шинэхэн трейлер гуравдугаар сарын 17-нд цацагдсан бөгөөд дөрөвхөн хоногийн дотор 1 тэрбум үзэлт давж, бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киноны трейлер болжээ. Одоогийн байдлаар нийт үзэлт нь 1.1 тэрбумд хүрээд буй.

Трейлер цацагдсанаас хойш 24 цагийн дотор 718.6 сая үзэлт авч, зөвхөн кино гэлтгүй бүх төрлийн кино, контент, видео тоглоомын трейлер дундаас хамгийн өндөр үзэлттэй трейлерээр нэрлэгдээд байна. Энэхүү амжилтыг өмнө нь Deadpool & Wolverine киноны трейлер 8 цагийн дотор 373 сая үзэлтэд хүрсэн үзүүлэлтээр эзэмшиж байсан бөгөөд 2024 оны Super Bowl-ын үеэр цацагдсан трейлер нь 24 цагийн дотор 365 сая үзэлттэй болсон аж. Мөн “Spider-Man: Brand New Day” нь өнгөрсөн оны "Grand Theft Auto VI" тоглоомын трейлер 24 цагийн дотор 475 сая үзэлт хүрч байсан рекордыг ч эвджээ.

Бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киноны трейлерийн эхний таван байрын жагсаалтыг Marvel studio-ийн кинонууд эзэлж байна.

  1. Spider-Man: Brand New Day: 24 цагт 718.6 сая үзэлт
  2. Deadpool & Wolverine: 24 цагт 365 сая үзэлт
  3. Spider-Man: No Way Home: 24 цагт 355.5 сая үзэлт
  4. Avengers: Endgame: 24 цагт 289 сая үзэлт
  5. Avengers: Infinity War: 24 цагт 230 сая үзэлт хүрч байжээ.

Жүжигчин Том Холланд “Spider-Man: No Way Home” киноноос хойш кино урлагаас түр завсарлага авснаа мэдэгдсэн бөгөөд ийнхүү Spider-Man-ийн дүрээр эргэн ирж байгаа ажээ. Өмнөх ангид дэлхий нийт Питер Паркерын нууцыг мартсан үйл явдлын дараа түүний амьдралд гарах олон шинэ өөрчлөлтийн талаар “Spider-Man: Brand New Day” кинонд өгүүлэх юм байна. Тус кино долдугаар сарын 31-нд дэлхий даяар нээлтээ хийх юм. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.