УБ 3°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль маргааш Налайхын Тайж хайрханы бэлд эхэлнэ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль маргааш Налайхын Тайж хайрханы бэлд эхэлнэ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль маргааш Налайхын Тайж хайрханы бэлд эхэлнэ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.08.20 · 2 унших · — үзсэн

Монголын язгуур өв соёл, үндэстэн угсаатны зан заншлыг сурталчлах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль тав дахь жилдээ Налайхын Тайж хайрханы бэлд наймдугаар сарын 21-23-нд зохион байгуулагдах гэж байна.

Засгийн газрын тогтоолоор “Монголд зочлох жил”-ийн хүрээнд анх санаачилсан уг арга хэмжээ өдгөө олон улсын цар хүрээтэй брэнд фестиваль болон өргөжжээ. Энэ жилийн хувьд байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах нүүдэлчдийн уламжлалт арга ухааныг түгээн дэлгэрүүлэхэд голчлон анхаарч буй аж.

Энэ удаагийн фестиваль олон улсын эрдэм шинжилгээний хурал, үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет бус өвийг сурталчлах отгуудын нэгдсэн хөтөлбөрөөр өргөн хүрээнд үргэлжлэх юм. Тухайлбал, орон орны болон аймаг, нийслэлийн отгууд өөрсдийн язгуур урлаг, гар урлал, ахуй соёлоо биет байдлаар толилуулж, өвлөн уламжлагчид туршлага солилцох “Соёлын өвийн өртөө” ажиллах юм байна.

Түүнчлэн хүчит бөхийн барилдаан, үндэсний сур болон шагайн харваа, морьт харваа, уран уургач, бугуйлчдын тэмцээн зэрэг уламжлалт спортын төрлүүд гурван өдрийн турш үргэлжлэх аж. Зочид, жуулчдад зориулж Сүхбаатарын талбайгаас фестивалийн байршил руу үнэ төлбөргүй автобус үйлчлэхээр төлөвлөжээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.