УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Шинэ жилээр хүслээ бичсэнээр биелэх магадлал 40-42 хувиар нэмэгддэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Шинэ жилээр хүслээ бичсэнээр биелэх магадлал 40-42 хувиар нэмэгддэг

Шинэ жилээр хүслээ бичсэнээр биелэх магадлал 40-42 хувиар нэмэгддэг

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.12.31 · 2 унших · — үзсэн

Шинэ жилийн хүсэл, ирэх оны зорилгоо цаасан дээр буулгах нь домог төдий зүйл биш юм. Судалгаагаар шинэ жилээр зорилгоо илүү нарийн төлөвлөж бичих нь тархинд "чухал зүйл" хэмээх дохио өгч, биелэх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Тодруулбал, Судлаач Gail Matthews-ийн судалгаагаар хүмүүс зорилго, хүсэл мөрөөдлөө бичих үед биелүүлэх магадлал нь зорилгоо бичдэггүй хүмүүстэй харьцуулахад 40-42 хувиар өндөр байсан аж.

Тэгвэл зорилгоо хэрхэн зөв тодорхойлох вэ?

Шинэ ондоо зорилгоо зөв тодорхойлж, илүү үр дүнд хүрэхийг хүсэж байвал тодорхой шалгуур тавьж, зорилгодоо бага багаар хүрэх боломжтой "SMART" төлөвлөх аргыг танд санал болгож байна. "SMART" төлөвлөх арга гэдэг нь:

  • Specific –  Хэн, юу, хэзээ, хаана гэдгийг нарийн тодорхойлох
  • Attainable – Та өөрийнхөө бодит боломжийг харгалзан үзсэн байх
  • Realistic – Амьдралд хэрэгжихүйц, бодитой байх
  • Timeframe – Тодорхой хугацаанд багтаан хэрэгжүүлэх боломжтой байхаар төлөвлөх аргыг хэлдэг ажээ.

Мөн ихэнх хүний тоохгүй, дутуу орхидог зүйл бол зорилгодоо хүрэх алхмуудаа төлөвлөж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлж эхлэх явдал юм. Иймд та дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:

  • Зорилгодоо хүрэхийн тулд ямар үйл ажиллагааг ямар хугацаанд хийх шаардлагатай вэ?
  • Надад зорилгодоо хүрэх ямар нөөц, боломж байгаа билээ? 
  • Хэн надад тусалж чадах вэ? зэрэг эдгээр асуултын хариуг олсон хүмүүс зорилгодоо хүрэх магадлал илүү өндөр байдаг ажээ. 

Сэтгэл судлалын профессор Гэйл Мэттьюсын хийсэн судалгааны дүнгээс харахад бүх зорилго, алхмаа бичиж, долоо хоног тутам ойр дотнын хүмүүстээ ямар түвшинд явж байгаагаа танилцуулдаг хүмүүсийн 76% нь зорилгодоо амжилттай хүрсэн байна. Энэхүү баримт нь  зорилгоо огт бичээгүй оролцогчдын амжилтаас 33 хувиар өндөр үзүүлэлт байв. Тиймээс зорилгоо бичиж тэмдэглэх, хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө боловсруулж, өөрийгөө хянах дэмжлэгийн систем бий болгох нь амжилтад хүрэхэд маш том ач холбогдолтой болохыг энэхүү судалгаанаас харж болохоор байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.