УБ 14°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Нийслэлийн зургаан дүүрэгт мөсөн гулгуурын талбай ажиллаж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Нийслэлийн зургаан дүүрэгт мөсөн гулгуурын талбай ажиллаж байна

Нийслэлийн зургаан дүүрэгт мөсөн гулгуурын талбай ажиллаж байна

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.04 · 2 унших · — үзсэн

Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд багачуудад гадаа тоглох таатай орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн зургаан дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхонуудыг байгуулжээ. Энэ хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” мөсөн хотхон ажиллаж байна. 

Тус хотхон нь Улаанбаатар хотод задгай талбайд байгуулагдсан хамгийн том мөсөн гулгалтын талбайд тооцогдож байгаа бөгөөд хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэг бүхий чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэнээрээ онцлог аж.

Мөн уг талбайд зориулан мөс өнгөлөгч машиныг оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийслэлийн өмч учраас жилийн дөрвөн улиралд иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн ашиглах боломж бүрдэж байгааг албаныхан онцолж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.