УБ 25°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа

Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.09.01 · 2 унших · — үзсэн

Аргентины хөлбөмбөгийн домог Лионель Месси 21 жилийн турш үргэлжилсэн шигшээ багийн замналаа өндөрлүүлж, 39 насандаа олон улсын хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр энэхүү шийдвэрээ өөрийн инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдсэн бөгөөд “ийм шийдвэр гаргах хэцүү байгаа ч цаг нь ирснийг ойлгож байна” гэжээ. Месси зодог тайлах тухай захидлаа долоодугаар сарын 21-нд буюу Аргентин 2026 оны ДАШТ-ий финалд Испанийн шигшээд 1:0 харьцаатай хожигдсоноос хоёр хоногийн дараа бичсэн бөгөөд аав Хорхе Месси нь саяхан таалал төгссөний дараа уг шийдвэртээ бат итгэлтэй болж дараагийн үеийн залуу тоглогчдод боломж олгох цаг нь болсон хэмээн тайлбарласан байна.

Лионель Мессигийн амжилтуудаас дурдвал

Месси анх 2005 оны наймдугаар сарын 17-нд Аргентин улсын хөлбөмбөгийн шигшээ багт тоглож өнөөдрийн амжилтад хүрэх эхлэлээ тавьж байжээ. Тэрхүү эхлэлээс хойш Месси багтайгаа 207 тоглолтод оролцож, 125 гоол оруулан тус улсын түүхэн дэх хамгийн олон тоглож, хамгийн олон гоол оруулсан тоглогч болохоос гадна зургаан ДАШТ-д оролцож, гурван удаа финалд шалгарсан амжилттайгаар замналаа өндөрлүүлж байна. Түүний шигшээ багийн замналын оргил нь 2022 оны Катарт болсон ДАШТ байлаа. Месси Аргентиныг 36 жилийн дараа дэлхийн аварга болгосноос гадна 2021, 2024 оны Копа Америка, 2022 оны Finalissima-д түрүүлсэн юм. Мөн тэрбээр ДАШТ-д нийт 21 гоол оруулсан үзүүлэлтээр Францын Килиан Мбаппегийн дараа буюу хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Гэхдээ Месси хөлбөмбөгөөс бүрмөсөн зодог тайлж байгаа гэсэн үг биш юм. Тэрээр клубийн түвшинд Inter Miami багт үргэлжлүүлэн тоглох бөгөөд гэрээ нь 2028 оны эцэс хүртэл хүчинтэй. “Одоо би хөгжөөн дэмжигчдийн нэг болж, багаа талбайн гаднаас үргэлж дэмжинэ. Багийнхантайгаа хамт та бүхэнд гайхалтай мөчүүдийг бэлэглэж чадсан учраас  тайван, бас бахархалтайгаар явж байна” хэмээн Месси салах ёсны захидалдаа бичжээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.