УБ 11°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
MacBook Pro мэдэрдэг дэлгэцтэй болно
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / MacBook Pro мэдэрдэг дэлгэцтэй болно

MacBook Pro мэдэрдэг дэлгэцтэй болно

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.03.01 · 2 унших · — үзсэн

Apple компани гуравдугаар сарын 4-нд шинэ MacBook загвараа танилцуулах бөгөөд мэдрэгчтэй дэлгэц нэмэхээр төлөвлөжээ. Шинээр танилцуулах мэдрэгчтэй Mac загварууд нь сүүлийн үеийн iPhone гар утас шиг OLED мэдрэгчтэй дэлгэцээс гадна илүү нимгэн шинэчлэгдсэн дизайнтай, iPhone, iPad шиг хурдан гүйлгэх боломжтой, pinch-to-zoom зэрэг хөдөлгөөнүүдийг дэмжих юм байна.

Гэвч мэдрэгчтэй MacBook Pro загварыг танилцуулснаар iPad-ийн хэрэглээ багасах магадлалтай хэмээн судлаачид таамаглаж байгаа аж. Иймд мэдрэгчтэй MacBook загвар болон iPad бүтээгдэхүүний ялгаа заагийг барьж, уян хатан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор бүтэгдэхүүн хөгжүүлэлтийг хийсэн байна. Тодруулбал, Mac-ийн дэлгэц дээр хуруугаараа товших үед тухайн хэсгийг томруулан, дарж хэрэглэхэд хялбар сонголтууд бүхий цэс гарч ирэх ажээ. Ингэснээр хэрэглэгч хулгана, трекпадаа ашиглахын зэрэгцээ зарим үйлдлийг шууд хуруугаараа хийх боломжтой болох юм.

Олон жилийн турш Apple-ийн удирдлагууд буюу Стив Жобс болон төхөөрөмж инженерчлэлийн тэргүүн Жон Тернус нар мэдрэгчтэй зөөврийн компьютерыг шүүмжилсээр ирсэн юм. Гэвч Windows төхөөрөмжийн мэдрэгчтэй дэлгэц орчин үеийн өргөн хэрэглээ болсон энэ цаг үед Apple өөрсдийн үзэл бодлоо өөрчилж, хэрэглэгчид чиглэсэн бүтэгдэхүүн санал болгохоор зорьж байгаа бололтой.

Эх сурвалж: Bloomberg.com

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.