УБ 13°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Оцон шувууд л харах боломжтой нарны хиртэлт
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Оцон шувууд л харах боломжтой нарны хиртэлт

Оцон шувууд л харах боломжтой нарны хиртэлт

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.02.15 · 2 унших · — үзсэн

Энэ оны хамгийн анхны нарны хиртэлт хоёрдугаар сарын 17-ны өдөр болох бөгөөд уг хиртэлт нь "галын цагариг" (Annular-ring of fire) хэмээн нэрлэгддэг ховор үзэгдэл юм. Сар ердийн үетэй харьцуулахад дэлхийгээс илүү алслагдсан цэгт орших тул нарны гадаргуун 96 орчим хувийг л халхлах аж. Энэхүү цагариг хэлбэрийн хиртэлт нь дээд тал нь 2 минут 20 секунд үргэлжлэх юм.

Тус нарны хиртэлтийн харагдах зурвас нь хүн төрөлхтний суурьшлаас алслагдмал байршилд буюу зөвхөн Антарктид болон Энэтхэгийн далайн өмнөд хэсгийг дайран өнгөрөх юм. Иймд Антарктид дахь Оросын "Мирный" болон Франц-Италийн хамтарсан "Конкордиа" судалгааны станцад ажиллаж буй цөөн тооны эрдэмтэд л энэ үзэгдлийг биеэр үзэх боломжтой аж. Мөн энэ удаагийн хиртэлтийг хүмүүсээс илүү оцон шувууд үзэх боломжтой болохыг NASA болон одон орон судлаачид онцолж байна.  Учир нь хиртэлтийн туулах зам 4,282 км урт, 616 км өргөргийг дамжих хэдий ч бүхэлдээ эзгүй зэлүүд нутгийг хамрах ажээ.

Хагас хиртэлт буюу нарны тодорхой хэсгийг хэмлэсэн мэт харагдах үзэгдэл нь Өмнөд Африк, Мадагаскар, Аргентин болон Чилийн өмнөд хэсэгт үзэгдэх юм байна. Тодруулбал, Өмнөд Африкийн Кейптаун хотод нарны 5 орчим хувь нь халхлагдах бол Мадагаскарт 20% хүртэл халхлагдах юм. NASA-гаас энэхүү үзэгдлийг заавал зориулалтын нарны шүүлтүүртэй нүдний шилээр харах ёстойг одон орон судлаач, сонирхогчдод анхааруулж байна. Бид “галын цагариг” хиртэлтийн зурваст амьдардаггүй ч "Time and Date" болон "SANSA" зэрэг байгууллагуудын шууд дамжуулалтаар энэхүү түүхэн мөчийг үзэх боломжтой юм.

Эх сурвалж: NASA

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.