УБ 10°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Бид дууны үгэнд биш, хөгжимд нь илүү татагддаг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Бид дууны үгэнд биш, хөгжимд нь илүү татагддаг

Бид дууны үгэнд биш, хөгжимд нь илүү татагддаг

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.06 · 2 унших · — үзсэн

Бид дууны үгэнд төдийлөн ач холбогдол өгөлгүй, аялгуу, хэмнэл буюу хөгжмийг нь түрүүлж мэдэрдэг болохыг судлаачид тогтоожээ. Тодруулбал, Нортвестерн их сургуулийн дуу авиа, тархи судлалын лабораторийн судлаач Элизабет Маргулисийн тайлбарласнаар “аялгуу бол дууны хамгийн тод дурсагдах элемент бөгөөд хүмүүс ихэвчлэн дууг үгнээс нь илүү хөгжмөөр нь санаж үлддэг” гэсэн байна. 

Зарим хүн “дууны үгийг нь санахгүй ч аяыг нь санаад байна” гэж хэлдэг шүү дээ. Тэгвэл энэ нь хөгжим сонсох үед хүн сэтгэл хөдлөл илүү мэдэрч, тухайн аялгуу ой тоонд илүү тод, удаан хугацаанд хадгалагдан үлддэгтэй холбоотой аж. Дууны үгээс илүү аялгуу нь хүнд баяр, гуниг, догдлол, тайвшрал зэрэг олон мэдрэмжийг түрүүлж өгдөг учраас тархинд “энэ дуу надад таалагдлаа” гэх дохиог богино хугацаанд бий болгодог байна. Тиймээс бид дууг бүрэн ойлгохоос илүү эхлээд мэдэрч, дараа нь утгыг нь сонирхох хандлагатай байдаг ажээ.

Үүний тод жишээ бол бид гадаад хэл дээрх дуунуудыг сонсох дуртай байдаг явдал юм. Бид солонгос хэл мэдэхгүй ч K-pop-т татагдаж, латин хэл ойлгохгүй ч Latin pop-ыг дуртайяа сонсдог нь дууны аялгуу бидний тархинд илүү үлддэг тул хэлний саад бэрхшээлийг давж, сонсогчийн сэтгэл хөдлөлд шууд хүрдэг аж. Иймд аливаа дуу хит болж, хүмүүст хүрэх эсэх нь дан ганц үгийн утгаас хамаарахгүй бөгөөд хүний ой тоонд тод үлдэх аялгуу шууд нөлөөлдөг гэдэгтэй судлаачид санал нийлдэг байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.